irmuun

Комик ном

График тууж

Чингис Хаан

График арт туужийг “Монголын нууц товчоо”–ны сонгомол эх дээр суурилан бүтээжээ. Өнөөгийн судлаачид “Монголын нууц товчоо”-г эртний Грекийн алдарт “Илиада”, “Одиссей”-тэй зүйрлэж, “Роландын дуулал”, Оросод Х зууны үед зохиогдсон сод туурвил “Игорын Хорооны үг” зэрэг зохиолтой ижил дундад зууны утга зохиолын чухал дурсгалт бүтээлд тооцдог юм байна. “Монголын нууц товчоо” нь хятад, орос, англи, франц, герман зэрэг дэлхийн 30 гаруй хэл дээр орчуулагдан 200 гаруй удаа эрхлэн хэвлэгдсэн бүтээл ажээ. “Чингис хаан” график арт туужийг төслийн багийн зүгээс дэлхийн агуу удирдагчийн амьдралыг 1300 гаруй өндөр чанартай дижитал зургуудаар бүтээсэн хамгийн анхны бөгөөд цор ганц, огт хэвлэгдэж байгаагүй бүтээл болохыг онцолж байна. Энэ нь Чингис хааны амьдралыг дижитал артын хэлбэрээр дүрсэлсэн анхны бөгөөд цор ганц, олон улсын зах зээлд хэвлэн гаргахад бэлэн болсон бүтээл юм.

Төслийн цаашдын хөгжлийг бид дараах байдлаар харж байна.

  1. Бид зах зээл, газар зүйн цар хүрээгээ өргөтгөн Зүүн хойд Ази, Төв Ази, Зүүн өмнөд Ази, Европын орнуудад түгээн дэлгэрүүлэхийг эрмэлзэн ажиллаж байна. 
  2. Бид тус бүтээлийн дижитал арт бүтээлүүд дээр үндэслэн мультимедиа 3D нүүдлийн үзэсгэлэнгийн төслийг боловсруулсан, 
  3. Музейн төсөл нь үзэгчдэд Чингис хааны өнөөгийн дэлхий ертөнцийн улс төр, даяаршилд хөтөлсөн үйл хэргийг үзүүлнэ. Өнөөгийн нэг зам нэг бүс гэж нэрлэгдэж буйтай төстэй дэлхийг хэрсэн худалдааны сүлжээ бий болгож, дэлхийн гүрэн хэрхэн байгуулсныг үзүүлэх болно. 
  4. Бид тус бүтээлийн дижитал арт бүтээлүүд, зохиол дээр үндэслэн орчин үеийн технологи шингээсэн, түүхэн стратегийн тоглоом бүтээх судалгааг хийж байна.

Бидний хамтын ажиллагаа өргөн цар хүрээтэй, урт хугацааны, үр бүтээмжтэй, харилцан ашигтай өрнөнө гэдэгт итгэж байна. Бид хамтын ажиллагааны уян хатан бодлого барьж, Та бүхэнтэй олон талт чиглэлд хамтран ажиллахад бэлэн байна.

REGISTER

Your personal data will be used to support your experience throughout this website, to manage access to your account, and for other purposes described in our privacy policy.

Wishlist 0
Open wishlist page Continue shopping