





Previous
Next


Цондоолой Цүндээлэй хоёр комик цуврал
“Цондоолой Цүндээлэй хоёр” комик нь 21 цуврал бөгөөд Цондоолой охин болон түүний ишиг Цүндээлэй нарын адал явдлын тухай өгүүлнэ. Энэ бол сайхан сэтгэлтэй охины хот болон хөдөө дэх адал явдал, нүүдэлчин айл тэдний амьдралын хэв маягийг нүдээр үзэн танилцаж буй тухай нь юм. Тэр өөрийнхөө амьдралын ухаан болон ерөнхий мэдрэмжээрээ тулгарсан асуудал бүрт шийдэл олдог. Комик цуврал нь хүүхдүүдэд үнэ цэнтэй зан төлөв, ахмадыг хүндлэх, соёл болон байгалийн тухай үлгэрлэхээс гадна хүнд хэцүүг, асуудлуудыг даван туулж буй жирийн охин түүх дээр төвлөрдөг.Цондоолой



Улаанбаатар хотын унаган хүүхэд. Авьяастай бөгөөд хурдан суралцдаг бас нөхөрлөлийнхөө төлөө үргэлж тэмцдэг, их олон зүйлсийг найзууддаа зааж зөвлөдөг бөгөөд олон талын мэдлэгтэй ухаалаг, зөөлөн сэтгэлтэй сайн охин.
Цүндээлэй



хөдөө төрж өссөн өнчин ишиг. Хотын охин Цолмонтой найзалсан цагаасаа эхлэн ягаан шорт өмсдөг янзын загварлаг ишиг болж хувирдаг. Сониуч, сахилгагүй тэрээр цаг тулсан үед зоригтой байж чаддаг.
Томми



Цондоолойгийн томоотой, ухаалаг нохой. Цондоолойтой хамт өсөж торнисон тэрээр үргэлж хайртай найзуудаа аюулаас хамгаалж байдаг эрэлхэг зоригтой нэгэн.
Өвөө, эмээ



Цондоолойгийн өвөө. Насаараа энэ нутагт амьдарч байгаа, нутаг усандаа сайн нэртэй, Монгол ёс уламжлалаа нэвтэрхий толь шиг мэддэг Төмөр гуай. Харин Цондоолойгийн эмээ нь ажилсаг, энэрэнгүй сэтгэлтэй, сааль сүүний ажилд гаргууд буянтай эмээ.
Густик нохой



Эр зоригтой, жинхэнэ хамгаалагч нохой. Тэрээр Эммад үнэхээр сайн. Густик бол Энхээгийн нохой юм.
Хотын найзууд



Хотод төрж өссөн Цондоолойд хотын найзууд бишгүй олон. Дотнын найз нь Уянга. Хэдий Уянга Цондоолойг гомдоох зүйл хийсэн ч уучлалын хүчээр одоо тэд маш сайн найзууд болсон. Харин Энхээ бол Цондоолойгийн ширээний найз. Тэд Цондоолойтой адил гэрийн тэжээвэр амьтантай, хичээнгүй сайн хүүхдүүд.
Хөдөөний найзууд



: Хөдөө нутагт очсон Цондоолой тэндэхийн хүүхдүүдтэй найзууд болно. Мөнхөө, Ану болон түүний дүү Манлай, Оюунаа гээд саахалт айлын хүүхдүүдтэй муудаж, сайндаж адал явдалтайгаар нөхөрлөх болно. Тэдгээр найзууд нь ажилсаг, хичээнгүйн дээр бүгд морь унаж чаддаг. Өөр өөрийн гэсэн араншинтай, үзэл бодолтой үнэхээр хэрсүү хүүхдүүд.
Хоёр хулгайч



Амьтны хулгайчид, Барилгын компанийн эзнээс мөнгө авч ажилд нь саад болсон муурыг барих гэж байгаад санамсаргүй тохиолдлоор Цүндээлэйг хулгайлах болно. Бүтэхгүй зүйл сэдэж явдаг муу хүмүүс.
Аав, ээж



Хайртай охиндоо бүхнийг зөвшөөрдөг хариуцлагатай эцэг эх. Аливаа зүйлд нухацтай хандаж үнэн зөвийг ялгаж, бусдад үлгэрлэдэг, хөдөлмөрч хичээнгүй аав ээж хоёр.
Эмма нохой



Бусад нохдын харцыг булаасан жинхэнэ мисс нохой. Ганган дэгжин, цэвэрч нямбай тэрээр Уянгаагийн нохой юм.
Барилгын компанийн захирал



Хувиа хичээсэн бизнес эрхлэгч. Тэрээр зөвхөн өөрийн эрх ашгийг бодож хүүхдүүдийн тоглоомын талбайг нурааж барилга барих гэж байсан нэгэн. Төлөвлөгөө бүтээлгүйтмэгц муу хүмүүст захиалга өгдөг мөнгөтэй хүн.
Бусад дүрүүд



21 цуврал зохиолд зохиол бүрд өөр өөр дүрүүд нэмэгдэнэ. Өнчин хүүхдүүд, атман ишигнүүд, Нархан/ишиг/ , гудамжны амьтад, тэжээвэр амьтад гээд 150 гаруй дүр “Цондоолой Цүндээлэй хоёр” зохиолыг бүрдүүлж байна.