irmuun

Комик ном

Зохиолч

АНБАТЫН ДЭЛГЭРЖАРГАЛ

Гүн гүнзгий утга агуулга, том санаа нь хүүхдийн зохиолд ахадна гэх нь бий. Харин би бяцхан уншигчдаа аливаа зүйлийг тод тодруунаар, томчууд биднээс ч илүү гүн гүнзгий ойлгож хүлээж авдаг гэж боддог. Тиймээс комикийнхоо эгэл түүхийн цаана хүний ертөнцөд орших аливаа зүйлсийн харилцан хамаарал, гоёмсог нууцыг нээн харуулахыг хичээдэг” – Анбатын Дэлгэржаргал.

Монголын хамгийн олон борлуулалттай хүүхдийн номын бүтээл болж, сүүлийн арав гаруй жил бяцхан уншигчдыг байлдан дагуулж буй “Цондоолой Цүндээлэй хоёр”, “Динза” цуврал комикуудыг зохиогч А.Дэлгэржаргал “Оюун санаандаа хэзээд хүүхдээрээ байх нь чухал” хэмээн хэлэх дуртай. Тэгээд л тэр хүүхдийн зохиол бичиж эхэлсэн юм болов уу?

Цондоолой Цүндээлэй хоёрын түүх. Үндэсний комик баатруудыг төрүүлэх хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдсөөр А.Дэлгэржаргал “Цондоолой Цүндээлэй хоёр” комикийг бүтээхээр шийджээ.

Зохиолчийн бизнес намтар: А.Дэлгэржаргал нь маш их амжилтанд хүрсэн хүүхдийн комик номуудыг бүтээснээс гадна эх орондоо нэр хүндтэй бизнесмен бүсгүй юм. Тэрээр соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт маш олон төслийг санаачлан хэрэгжүүлэхийн зэрэгцээ олон улсын нэр хүндтэй төслүүдийг Монголд танилцуулж, Монголын хэвлэлийн зах зээлийг өөрчилсөн түүхтэй. А.Дэлгэржаргал нь 2010 оноос Cosmopolitan сэтгүүл, 2012 оноос National Geographic, National Geographic Traveler, National Geographic Kids сэтгүүлийн монгол хувилбарыг эрхлэн гаргаж байв. Түүний санаачлан хэрэгжүүлсэн төсөл, манлайлан хийсэн зарим ажлаас нь онцлон дурьдвал:


  • 1999 – График дизайн, маркетингийн студийг байгуулав.
  • 2004 – 2012: Нийт найман үндэсний хэмжээний сэтгүүл эрхлэн гаргаж байв.
  • 2007 – Анхны комик ном болох “Цондоолой, Цүндээлэй” нь худалдаанд гарав.
  • 2009 – Шилдэг борлуулалттай “Динза” комик худалдаанд гарав.
  • 2009- 2015: Хүүхдэд зориулсан театрчилсан синтез тоглолтуудыг зохион байгуулав.
  • 2009 Хүүхдийн брэндүүддээ зориулан дуунууд бүтээж, клипүүдийг гүйцэтгэж түгээж эхлэв.
  • 2010 – “Cosmopolitan Монгол” сэтгүүлийн анхны дугаар худалдаанд гарав.
  • 2012 – “National Geographic Монгол” төслийн нээлтийн үйл ажиллагаа Монгол Улсын Төрийн ордонд болов.
  • 2012 – “National Geographic Монгол” сэтгүүлийн анхны дугаар худалдаанд гарав.
  • 2012 – “National Geographic Kids Монгол” сэтгүүлийн анхны дугаар худалдаанд гарав.
  • 2013 – Монгол Улсын Соёл, Спорт, Аялал жуулчлалын яамтай хамтран “National Geographic Traveler Монгол” сэтгүүлийг эрхлэн гаргаж эхлэв.
  • 2013 – “Монгол Вундеркинд” анхны цуврал газарзүйн телеолимпиадыг үндэсний хэмжээнд NTV телевизтэй хамтран бүтээв.
  • 2013 – “Монгол Вундеркинд” олимпиадын оролцогчид Дэлхийн Газарзүйн олимпиадад оролцож 11 байрт шалгарав.
  • 2015 – ITB Берлин үзэсгэлэнгийн түнш орон Монгол Улсыг сурталчлах албан ёсны хэвлэлийг эрхлэн гаргаж, томоохон сурталчилгаануудын дизайныг гүйцэтгэв.
  • 2016 – АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр чуулга уулзалтын албан ёсны хэвлэлийг эрхлэн гаргаж, дизайны өнгө төрхийг нь тодорхойлон брэндингийн ажлыг гүйцэтгэв.
  • 2016 – НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Дэлхийн хотуудын шинжлэх ухааны хөгжлийн холбоо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил сэдэвт” олон улсын бага хурлын албан ёсны хэвлэлийг эрхлэн гаргаж, брэндингийн ажлыг гүйцэтгэн, хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулав.
  • 2016 – “Амьтны Ферм” шинэ үеийнхэнд зориулсан улс төр, нийгэм, эдийн засгийн медиа төслийг хэрэгжүүлж эхлэв.
  • 2017 – Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын аялал жуулчлалын брэндингийн ажлыг гүйцэтгэв.
  • 2017 – Чингис Хаан график арт туужаас сэдэвлэсэн цогц төслийн судалгаа хөгжүүлэлтийг хийж эхлэв. Тус төсөл анх 2006 онд эхэлсэн.
  • А.Дэлгэржаргал энэ мэт олон төсөл, судалгаа хөгжүүлэлтийн ажлыг удирдан хэрэгжүүлж байгаа билээ. Энд дурьдагдаагүй ч түүний санаачлан хийж бүтээсэн маш олон ажил бий.

Түүний бүтээсэн, санаачилсан ажлуудын урт жагсаалтыг харах аваас “Оюун санаандаа хэзээд хүүхдээрээ байх нь чухал” гэх гэнэн гэмээр үгийнх нь мөн чанар онцгой өөр гэдэгт нь итгэнэ. Тэр нь түүний “Цондоолой Цүндээлэй хоёр” комикийн “Мөрөөдлийн нас” хэмээх дууны үгэнд ч илрэх ажээ. Түүний комикууд өөрийн гэсэн дуу, хөгжмийн видеотой. “Цондоолой Цүндээлэй хоёр” комикийн дууны үгийг тэрээр өөрөө бичжээ.

REGISTER

Your personal data will be used to support your experience throughout this website, to manage access to your account, and for other purposes described in our privacy policy.

Wishlist 0
Open wishlist page Continue shopping