![Slide_dinza_0913-1](https://irmuun.net/site/wp-content/uploads/2021/09/Slide_dinza_0913-1.png)
![Slide_dinza_0913-1](https://irmuun.net/site/wp-content/uploads/2021/09/Slide_dinza_0913-1.png)
![Slide_dinza_0913-2](https://irmuun.net/site/wp-content/uploads/2021/09/Slide_dinza_0913-2.png)
![Slide_dinza_0913-2](https://irmuun.net/site/wp-content/uploads/2021/09/Slide_dinza_0913-2.png)
![Slide_dinza_0913-3](https://irmuun.net/site/wp-content/uploads/2021/09/Slide_dinza_0913-3.png)
![Slide_dinza_0913-3](https://irmuun.net/site/wp-content/uploads/2021/09/Slide_dinza_0913-3.png)
Previous
Next
![](https://irmuun.net/site/wp-content/uploads/2021/09/DinzaM.png)
![](https://irmuun.net/site/wp-content/uploads/2021/09/DinzaM.png)
Динза комик цуврал
Динза комик нь 46 цувралаас бүтэх бөгөөд бүх л хэцүү бараг боломжгүй нөхцөл байдлуудыг эр зориг, хурц ухаанаараа даван гардаг Жижгээ хүү болон түүний динозавр Динза нарын тухай өгүүлдэг. Одоо цагийн муу хүчнүүдтэй тэмцэхийн тулд Жижгээ Динза нар өнгөрсөн цаг хугацаа руу аялж, өнгөрсөн дэх алдаануудыг зассанаар ирээдүйд хүн төрөлхтнийг авардаг. Тэдний түүх сая сая жилийн тэртээх өнгөрснөөс одоог хүртэлх цагийг дамнан өрнөнө. Шинэ цувралууд ерөнхийдөө эртний соёл иргэншил, дэлхийн түүх, сансар огторгуй, ертөнцийн бодит байдлыг багтаах юм.Динза
![](https://irmuun.net/site/wp-content/uploads/2021/08/dinza.jpg)
![](https://irmuun.net/site/wp-content/uploads/2021/08/dinza.jpg)
![](https://irmuun.net/site/wp-content/uploads/2021/08/dinza.jpg)
Динза бол манай дэлхийн сүүлчийн амьд динозавр. Динзагийн гайхамшигтай чанар бол аливаа мэдлэгийг маш хурдан сурч чаддаг явдал юм. Тэрээр нөхөрлөлдөө туйлын үнэнч, буруу бүхэнтэй тэмцэх шударга чанар, эр зоригоороо бишрүүлэгч. Увдист эмээгийн мэргэлсний дагуу ээжийгээ өнгөрсөн цаг үеэс аврах түүний даалгавар энэ дэлхий дээрх бүх цаг үеийн муу сүнснүүдийг устгаж, хүн төрөлхтөнг энхжин товхинуулах ёстой сонгогдсон баатар гэдгээ улам бүр орооцолдон зовоох үйл хэрэг сорилтуудынхаа явцад л ойлгож мэднэ.
Жижгээ
![](https://irmuun.net/site/wp-content/uploads/2021/08/Jijgee.jpg)
![](https://irmuun.net/site/wp-content/uploads/2021/08/Jijgee.jpg)
![](https://irmuun.net/site/wp-content/uploads/2021/08/Jijgee.jpg)
Тэр бол Динзаг олж, өөрт өвлөгдсөн шидэт сахиусны хүчийг сэрээх хүртлээ энгийн нэгэн жаал байсан юм. Динзатай учирсан өдрөөс хойших бүх үйл явдал түүнийг аймшигт сүнснүүдийг дарах шударга журамт баатар болох үйл хэрэгт хөтөлнө. Түүний гайхамшигт хүч бол сайхан сэтгэл, сэргэлэн зан. Зөв шударга учраас аз түүнийг байнга дагадаг.
Хөгшин цөөвөр
![](https://irmuun.net/site/wp-content/uploads/2021/08/Hugshin-tsuuvur.jpg)
![](https://irmuun.net/site/wp-content/uploads/2021/08/Hugshin-tsuuvur.jpg)
![](https://irmuun.net/site/wp-content/uploads/2021/08/Hugshin-tsuuvur.jpg)
Хахир хатуу ааштай түүхийн багш. Асар их мэдлэг болон түүхийн үнэт зүйлсийг олж авахын төлөө юуг ч хийхэд бэлэн нэгэн.
Хар шидтэн
![](https://irmuun.net/site/wp-content/uploads/2021/08/har-shidten.jpg)
![](https://irmuun.net/site/wp-content/uploads/2021/08/har-shidten.jpg)
![](https://irmuun.net/site/wp-content/uploads/2021/08/har-shidten.jpg)
Муу талын сүнснүүдийг хооллогч, хорон муу санаатай хар шидтэн. Хүний хөлөөс зайдуу говь нутагт амьдардаг тэрээр Динза, Жижгээ хоёрын шидэт сахиусыг өөртөө авахын төлөө улайран тэмцэнэ.
Хонгороо
![](https://irmuun.net/site/wp-content/uploads/2021/08/Hongoroo.jpg)
![](https://irmuun.net/site/wp-content/uploads/2021/08/Hongoroo.jpg)
![](https://irmuun.net/site/wp-content/uploads/2021/08/Hongoroo.jpg)
Жижгээгийн ангийн нэг ширээнд хамт суудаг хэрсүү охин. Заримдаа хурц ааштай ч өр нимгэн тэрээр бусдын нууцыг чанд хадгалдаг, элдэв бэрхшээл адал явдлаас айхгүй зоригтой сониуч охин. Аюул тохиосон ч хэзээ ч уйлж, бууж өгдөггүй.
Эцэг, эх
![](https://irmuun.net/site/wp-content/uploads/2021/08/Aav-Eej.jpeg)
![](https://irmuun.net/site/wp-content/uploads/2021/08/Aav-Eej.jpeg)
![](https://irmuun.net/site/wp-content/uploads/2021/08/Aav-Eej.jpeg)
Шударга журамт байдлаасаа болоод ажлаасаа халагдсан аав, хүнд өвчин тусаж эдгэрсэн ээж. Хамгийн гол нь хүүгийнхээ төлөө бүхнийг хийдэг маш сайн хайр хүрэм аав ээж хоёр.
Муу ёрын сүнс
![](https://irmuun.net/site/wp-content/uploads/2021/08/Suns.jpg)
![](https://irmuun.net/site/wp-content/uploads/2021/08/Suns.jpg)
![](https://irmuun.net/site/wp-content/uploads/2021/08/Suns.jpg)
Нэрнээсээ ойлгомжтой байгаа биз. Атаа хорон санаатай, алаг дэлхий цаашлаад ертөнцийг гартаа авах хүсэлтэй хомхой сүнснүүд. Хүний биед хувирч чаддаг, хүмүүсийн дунд муу хов зөөдөг, хорон санаагаа хэрэгжүүлэхийн тулд юу ч хийхээс буцахгүй, Сүнснүүдийн хаан, хатны гар хөл бөгөөд өөр хоорондоо үргэлж арцалдаж байдаг сөрөг муу энерги.
Шидэт сахиус
![](https://irmuun.net/site/wp-content/uploads/2021/08/sahius.jpg)
![](https://irmuun.net/site/wp-content/uploads/2021/08/sahius.jpg)
![](https://irmuun.net/site/wp-content/uploads/2021/08/sahius.jpg)
Ертөнц дахины энх тайвныг бэлгэдэгч сахиус. Түүний хүч цаг хугацааг удирдаж, үнэн зөвийг ялгаж чадна. Гэхдээ дайсны гарт орвол тэрхүү хүч нь сайн сайханд үйлчлэхгүй.
Сургуулийн танхай жаал, түүний туслахууд
![](https://irmuun.net/site/wp-content/uploads/2021/08/Tankhai-Jaaluud.jpeg)
![](https://irmuun.net/site/wp-content/uploads/2021/08/Tankhai-Jaaluud.jpeg)
![](https://irmuun.net/site/wp-content/uploads/2021/08/Tankhai-Jaaluud.jpeg)
Доод ангийнхаа хүүхдүүдийг дээрэлхэж эд зүйлсийг нь булааж авдаг хүүхдүүд. Танхай жаалын аав энэ цаг үеийн хар сүнснүүдийн хүчинд автаж, тэдэнд зүтгэгч болсноор танхай жаал улам онгироо дээрэлхүү болдог.
Цагаанаа
![](https://irmuun.net/site/wp-content/uploads/2021/08/tsagaanaa.jpg)
![](https://irmuun.net/site/wp-content/uploads/2021/08/tsagaanaa.jpg)
![](https://irmuun.net/site/wp-content/uploads/2021/08/tsagaanaa.jpg)
Энэ ертөнц дээр байх бүх сүнсний дотор хамгийн цагаахан сэтгэлтэй сайн талын сүнс. Найзууддаа туслахын тулд, хайртай бүхнээ хамгаалахын тулд маш их зориг гаргаж чадах нэгэн.
Увдист эмээ
![](https://irmuun.net/site/wp-content/uploads/2021/08/emgen.jpg)
![](https://irmuun.net/site/wp-content/uploads/2021/08/emgen.jpg)
![](https://irmuun.net/site/wp-content/uploads/2021/08/emgen.jpg)
Хөвсгөлийн хүнхэр тайгаас ч алсад амьдардаг 200 настай удган эмээ, хорон санаатныг дорхноо таньж, хол ойрыг учруулах шидтэй. Ааштай мэт боловч үнэн хэрэгтээ зөвд зөөлөн ханддаг сайхан сэтгэлт нэгэн.
Бусад дүрүүд
![](https://irmuun.net/site/wp-content/uploads/2021/08/Busad-Duruud.jpeg)
![](https://irmuun.net/site/wp-content/uploads/2021/08/Busad-Duruud.jpeg)
![](https://irmuun.net/site/wp-content/uploads/2021/08/Busad-Duruud.jpeg)
Үлэг гүрвэлийн үеэс авахуулан Хүй нэгдлийн үе, Хүннү гүрэн, Монголын эзэнт гүрэн, Их Юань гүрэн, дундад зууны Монгол, Манжийн дарангуйллын Монгол, Тусгаар тогтнолын өмнөх үе, Дэлхийн 2-р дайны үеийн Монгол, Социализмын ид оргил үеийн Монгол, Ардчилсан хувьсгалын үеийн Монгол гээд түүхийн олон цаг үеэр аялахдаа тухайн цаг үеийнхээ олон түүхэн баатартай учирч сонирхолтой адал явдлуудыг туулдаг. Түүхийн бүхий л цаг үеийн 300 гаруй сонирхолтой дүр бий.