Төслийн хөгжлийн алсын хараа
Төслийн баг “Динза” комик цувралыг уншигч хүүхдүүдэд эерэг мессеж өгөхийн зэрэгцээ өөрийн онцлог байдлаа хадгалан цаашид хөгжинө хэмээн тодорхойлж байгаа. Төслийн хөгжүүлэлтийг бид дараах байдлаар харж байна.- Бид зах зээл, газар зүйн цар хүрээгээ өргөтгөн Зүүн хойд Ази, Төв Ази, Зүүн өмнөд Ази, Европын орнуудад түгээн дэлгэрүүлэхийг эрмэлзэн ажиллаж байна.
- Бид төслийн хоёр дахь үе шатад шилжин орсон бөгөөд шинэ цувралууд дэлхийн түүх, шинжлэх ухааны ололт, сансар огторгуйн тухай хэсгүүдийг багтаана.
- Бид комикийн баатрууд дээр үндэслэн цуврал олон ангит хүүхэлдэйн кино бүтээхээр тууштай ажиллаж байна. Зохиол нь хэдийн бэлэн болсон бөгөөд өнөөдөр судалгаа хөгжүүлэлт явагдаж байна.
- Бид комикийн баатрууд дээр үндэслэн орчин үеийн хүүхдүүдэд хэрэгцээнд тохирсон сургалтын, танин мэдэхүйн эдьютейнмент тоглоом, аппликэйшн зэргийг бүтээх боломжийг ч эрэн хайж байна.