ЦОНДООЛОЙ ЦҮНДЭЭЛЭЙ ХОЁР
Төслийн хөгжлийн алсын хараа
Төслийн баг “Цондоолой Цүндээлэй хоёр” комик цувралыг уншигч хүүхдүүдэд эерэг мессеж өгөхийн зэрэгцээ өөрийн онцлог байдлаа хадгалан цаашид хөгжинө хэмээн тодорхойлж байгаа. Төслийн хөгжүүлэлтийг бид дараах байдлаар харж байна.
- Бид зах зээл, газар зүйн цар хүрээгээ өргөтгөн Зүүн хойд Ази, Төв Ази, Зүүн өмнөд Ази, Европын орнуудад түгээн дэлгэрүүлэхийг эрмэлзэн ажиллаж байна.
- Баатруудын түүх дээр үндэслэсэн театрын бүтээл дэлгэн тавих боломжтой билээ.
- Бид комикийн баатрууд дээр үндэслэн бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино бүтээхээр тууштай ажиллаж байна. Зохиол нь хэдийн бэлэн болсон бөгөөд судалгаа хөгжүүлэлт явагдаж байна.
- Бид комикийн баатрууд дээр үндэслэн орчин үеийн хүүхдүүдэд хэрэгцээнд тохирсон сургалтын, танин мэдэхүйн, эдьютейнмент тоглоомууд, аппликэйшн зэргийг бүтээх боломжийг ч эрэн хайж судалж байна.