Чингис хаан график арт тууж
Монголын нууц товчоо график арт тууж боллоо. Энэхүү график арт тууж нь мянганы хүнээр нэрлэгдэж, дэлхийн хамгийн том эзэнт гүрнийг байгуулж байсан Чингис хааны даван туулсан сорилт бэрхшээлүүд, бага наснаас нь эзэнт гүрэн байгуулах хүртэлх үеийнх нь тулаан тэмцлүүдийг дүрсэлдэг. Тэр бол хүн төрөлхтний онцгой нэгэн дүр, ухаалаг удирдагч, бас хаан юм. Түүний түүхийг бидний уран бүтээлчид 10 гаруй жилийн турш зурж, 1300 гаруй өндөр түвшний дижитал зургууд бүтээснийг график арт тууж болгон хэвлэх боломжтой боллоо.Төслийн хөгжлийн алсын хараа
“Чингис хаан” график арт туужийг төслийн багийн зүгээс дэлхийн агуу удирдагчийн амьдралыг 1300 гаруй өндөр чанартай дижитал зургуудаар бүтээсэн хамгийн анхны бөгөөд цор ганц, огт хэвлэгдэж байгаагүй бүтээл болохыг онцолж байна. Энэ нь Чингис хааны амьдралыг дижитал артын хэлбэрээр дүрсэлсэн анхны бөгөөд цор ганц, олон улсын зах зээлд хэвлэн гаргахад бэлэн болсон бүтээл юм. Төслийн цаашдын хөгжлийг бид дараах байдлаар харж байна.- Бид зах зээл, газар зүйн цар хүрээгээ өргөтгөн Зүүн хойд Ази, Төв Ази, Зүүн өмнөд Ази, Европын орнуудад түгээн дэлгэрүүлэхийг эрмэлзэн ажиллаж байна.
- Бид тус бүтээлийн дижитал арт бүтээлүүд дээр үндэслэн мультимедиа 3D нүүдлийн үзэсгэлэнгийн төслийг боловсруулсан, Музейн төсөл нь үзэгчдэд Чингис хааны өнөөгийн дэлхий ертөнцийн улс төр, даяаршилд хөтөлсөн үйл хэргийг үзүүлнэ. Өнөөгийн нэг зам нэг бүс гэж нэрлэгдэж буйтай төстэй дэлхийг хэрсэн худалдааны сүлжээ бий болгож, дэлхийн гүрэн хэрхэн байгуулсныг үзүүлэх болно.
- Бид тус бүтээлийн дижитал арт бүтээлүүд, зохиол дээр үндэслэн орчин үеийн технологи шингээсэн, түүхэн стратегийн тоглоом бүтээх судалгааг хийж байна.