Previous Next КОМИКИЙН БААТРУУДЫН БОДИТ ТҮҮХ Байгаль хамгаалал, нийгмийн сайн сайхны төлөөх баатруудын дүрүүд Хоёр комик хоёулаа хүүхдэд байгаль, түүний онгон зэрлэг байдлыг хадгалах, хамгаалах тухай шинэ санаа, сургамж өгдөг. Байгаль, түүний дагшин байдлыг хамгалаах тухай санаа, өгүүлэмжүүд комик цувралуудыг уншсан хүүхдүүдээс гадна, комикоос сэдэвлэсэн театрын тоглолтыг үзсэн 120,000 үзэгч багачуудад мөн хүрсэн. Мянганы сорилтын сангийн санхүүжилт болон манай компанийн хамтын ажиллагааны хүрээнд утаагүй зуухыг танилцуулах зааврыг комикийн дүрүүд 300,000 мянган уншигч багачууд болон тэдний гэр бүлийнхэнд хүргэв. Мөн Ротари клубтэй хамтарсан өөр нэгэн хамтын ажиллагааны хүрээнд хүүхдүүдэд эрүүл байх дадал зуршил бий болгохоор “Гараа угаая” дуу болон түүний анимэйшн клипийг бүтээснийг Youtube дээр 700 мянган удаа үзжээ. Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хогийг хамаагүй хаялгүй, дахин боловсруулах тухай мөн амьтан ургамлын аймгийн тухай мэдлэг олгох комикууд бүтээсэн юм. Амьдрах ухаантай бодит амьдрал дахь дүрүүд “Цондоолой Цүндээлэй хоёр”, “Динза” комик цувралын гол дүрүүд ямар нэг супер хүчтэй төрөөгүй, энгийн хүүхдүүд бөгөөд байгаль, түүний онгон зэрлэг амьдрал, ерөнхий утгаатаа хүн төрөлхтнийг хамгаалах бодит үйлдэл, эр зоригоороо тэжээвэр амьтдынхаа хамтаар баатарлаг үйл бүтээдэг. Нийгмийн хариуцлагатай, боловсролын дүрүүд Олон байгууллагын хамтын ажиллагаа болон дэмжлэгтэйгээр, мөн бидний санаачилгаар хүүхдийн сайн сайхан болон боловсролд дэмжлэг болох зорилготойгоор “Цондоолой Цүндээлэй хоёр”, “Динза” комик цувралуудыг Монгол даяарх ерөнхий боловсролын сургуулиуд, асрамжийн газрууд, хүүхдийн эмнэлгүүд, хүүхдийн хорих газруудад түгээсэн. Мөн бид хүүхдийн бүтээлч чадварыг дэмжих үүднээс дууны уралдааныг санхүүжүүлэн дэмжин зохион байгуулж, СD гаргуулж байсан.