“Цондоолой, Цүндээлэй хоёр”, “Динза” үндэсний бэстселлер комик цувралууд болон Монголын нууц товчооны сонгомол эхийг компьютер график артаар зурагжуулсан Чингис хаан төсөл Бээжингийн хамгийн том олон улсын номын үзэсгэлэнд оролцож байна. Монголд хамгийн олон борлуулагдсан шилдэг комик цувралууд, Чингис хааны амьдралыг бүрэн харуулах цогц төслийг ийнхүү олон улсын зах зээлд Хятадаас эхлэн танилцуулах болжээ. “Газар зүйн байрлал, зах зээлийн чадамж зэрэг олон зүйлийг харгалзсанаас гадна Динза цаашид эртний түүхтэй орнуудаар аялах тул Хятад улс Динзагийн нэгээхэн хэсэг болох юм. Мөн 20 гаруй жил сайжруулан, судалгаа хөгжүүлэлт хийж ирсэн Чингис хааны бүтэн амьдралыг харуулдаг төслийг бүрэн хэмжээнд хэрэгжүүлэх хамтрагч Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд багтсан улсуудаас хамгийн хүчирхэг улс болоод буй БНХАУ-аас олдоно гэдэг бүрэн итгэлтэй байгаа” хэмээн комик цувралуудын зохиолч, Чингис хаан төслийн санаачлагч А.Дэлгэржаргал хэлэв. Та Бээжинд байгаа бол үзэсгэлэнгийн Е1.Е30 дахь бүүт дээр очиж биечлэн танилцаарай.
You must be logged in to post a comment.