“ДИНЗА” 24 дүгээр дэвтэр

Ялалт манай талд байна. Гэхдээ хөнгөн гунигтай зүйл хүн бүрд тохиолддог. Жижгээ, Динза 2 маань их аянд хамт явсан эрэлхэг найзуудаасаа түр хугацаанд салах боллоо. Хэдий гунигтай ч гэлээ эргэн уулзах итгэлээ алдалгүй, ахин учрах арга замыг зөвөөр эрэлхийлэх ёстой. Шидэт сахиус, сайн санаат сүнс тэднийг ивээсээр байгаа.

Танин мэдэхүй

  • Хайртай хүмүүсээ хамгаалах хүч хүн бүрд байдаг
  • Муу санаатны өмнө хүчин мөхөстөж болох ч цаг хугацаа сайн үр дүнг авчирна
  • Мөнхийн зүйл байдаггүй, бидний хайртай зүйлс биднээс холдон оддог
Захиалах
Ангилал:

ДИНЗА КОМИК ЦУВРАЛ
Динза комик нь 46 цувралаас бүтэх бөгөөд бүх л хэцүү бараг боломжгүй нөхцөл байдлуудыг эр зориг, хурц ухаанаараа даван гардаг Жижгээ хүү болон түүний динозавр Динза нарын тухай өгүүлдэг. Одоо цагийн муу хүчнүүдтэй тэмцэхийн тулд Жижгээ Динза нар өнгөрсөн цаг хугацаа руу аялж, өнгөрсөн дэх алдаануудыг зассанаар ирээдүйд хүн төрөлхтнийг авардаг. Тэдний түүх сая сая жилийн тэртээх өнгөрснөөс одоог хүртэлх цагийг дамнан өрнөнө. Шинэ цувралууд ерөнхийдөө эртний соёл иргэншил, дэлхийн түүх, сансар огторгуй, ертөнцийн бодит байдлыг багтаах юм.

Reviews

There are no reviews yet.

Be the first to review ““ДИНЗА” 24 дүгээр дэвтэр”