“ДИНЗА” 01 дугаар дэвтэр

Улаанбаатар хотын нэгэн сургуулийн сурагч Жижгээ хүү хичээлдээ гүйж  явах замдаа сургуулийн танхай жаалуудад баригдан өвөөгөөсөө өвлөгдөн үлдсэн чулуун сахиусаа булаалгана.  Танхай жаалууд цүнхийг нь шидэж, түүнийгээ олж авах замдаа нэгэн өвөрмөц хэлбэртэй өндөг шиг чулуу олсноор бүх зүйл эхэлдэг. Угийн сониуч Жижгээ шинэхэн олдвор  чулуугаа гэртээ  авчирсан шөнө нь  л их гэрэл гарч  өндөг гэж андуурсан чулуунаас нь бяцхан динозавр мэндэлжээ. Гайхаж сандарсан ч Жижгээ хүүд  бяцхан динозавр нь шууд л таалагдлаа. Учир нь  аав ээжтэйгээ гурвуулхнаа  амьдардаг Жижгээ ихэд ганцаарддаг байжээ. Шинэхэн найзаа ДИНЗА гэж нэрлэн аав ээж болон бусад хүнээс нууцлахаар шийднэ.

Танин мэдэхүй:

  • Шийдвэр гаргалт
  • Шинэлэг байдалд дасан зохицох чадвар
  • Эрсдэлийг тооцох төлөв
  • Найз нөхөрлөлийн тухай
Захиалах
Ангилал:

ДИНЗА КОМИК ЦУВРАЛ
Динза комик нь 46 цувралаас бүтэх бөгөөд бүх л хэцүү бараг боломжгүй нөхцөл байдлуудыг эр зориг, хурц ухаанаараа даван гардаг Жижгээ хүү болон түүний динозавр Динза нарын тухай өгүүлдэг. Одоо цагийн муу хүчнүүдтэй тэмцэхийн тулд Жижгээ Динза нар өнгөрсөн цаг хугацаа руу аялж, өнгөрсөн дэх алдаануудыг зассанаар ирээдүйд хүн төрөлхтнийг авардаг. Тэдний түүх сая сая жилийн тэртээх өнгөрснөөс одоог хүртэлх цагийг дамнан өрнөнө. Шинэ цувралууд ерөнхийдөө эртний соёл иргэншил, дэлхийн түүх, сансар огторгуй, ертөнцийн бодит байдлыг багтаах юм.

Reviews

There are no reviews yet.

Be the first to review ““ДИНЗА” 01 дугаар дэвтэр”