“ДИНЗА” 46 дугаар дэвтэр

Гүн нойрноос сэрсэн Динза, Жижгээ 2 өөрсдийн цаг үедээ ирэхэд хот эл хуль, дэлхий ертөнц өмнөх шигээ биш байлаа. Хорон санаа хүмүүсийг удирдсаар л. Харин үүнийг зогсоох цор ганц арга бол  өнгөрсөн түүхийн бүх шилдэг баатруудаас туслалцаа авах юм. Арга замыг мэдсэн учир одоо тэдэнтэй холбогдох л үлдлээ.

Танин мэдэхүй

  • Оюун санаа үргэлж тэтгэгдэн тэжээгдэх ёстой
  • Нийгэмд соён гэгээрүүлэгчид хамгийн хэрэгтэй
  • Энгийн жижиг зүйлс агуу үйлийг бүтээж чаддаг
  • Эр зоригийн тухай
Захиалах
Ангилал:

ДИНЗА КОМИК ЦУВРАЛ
Динза комик нь 46 цувралаас бүтэх бөгөөд бүх л хэцүү бараг боломжгүй нөхцөл байдлуудыг эр зориг, хурц ухаанаараа даван гардаг Жижгээ хүү болон түүний динозавр Динза нарын тухай өгүүлдэг. Одоо цагийн муу хүчнүүдтэй тэмцэхийн тулд Жижгээ Динза нар өнгөрсөн цаг хугацаа руу аялж, өнгөрсөн дэх алдаануудыг зассанаар ирээдүйд хүн төрөлхтнийг авардаг. Тэдний түүх сая сая жилийн тэртээх өнгөрснөөс одоог хүртэлх цагийг дамнан өрнөнө. Шинэ цувралууд ерөнхийдөө эртний соёл иргэншил, дэлхийн түүх, сансар огторгуй, ертөнцийн бодит байдлыг багтаах юм.

Reviews

There are no reviews yet.

Be the first to review ““ДИНЗА” 46 дугаар дэвтэр”