“ДИНЗА” 12 дугаар дэвтэр

Биеийн хүчээр арвыг ялахад, ухааны хүчээр зууг ялдаг учиртай. Ухаан сийрэг 2 найз маань энэ удаад түүхэн дайнд их том гавьяа байгууллаа. Мэргэн ухаант Модун Шаньюй тэднээр бахархсан нь дамжиггүй. Үлэмж биеттэй тулалдсан тэдний эр зориг үнэхээр гайхалтай.

Танин мэдэхүй

  • Бусдаас үргэлж суралцах ёстой
  • Улс орноо хөгжүүлэх мэргэн бодлого шилдэг удирдагчдад байдаг
  • Мөн чанарыг судалж байж гол арга замыг олно
  • Хаана хэнд хэрхэн юу ярихаа мэддэг байх ёстой.
  • Түүх бидэнд сургамж өгч, нөлөөлж байдаг
Захиалах
Ангилал:

ДИНЗА КОМИК ЦУВРАЛ
Динза комик нь 46 цувралаас бүтэх бөгөөд бүх л хэцүү бараг боломжгүй нөхцөл байдлуудыг эр зориг, хурц ухаанаараа даван гардаг Жижгээ хүү болон түүний динозавр Динза нарын тухай өгүүлдэг. Одоо цагийн муу хүчнүүдтэй тэмцэхийн тулд Жижгээ Динза нар өнгөрсөн цаг хугацаа руу аялж, өнгөрсөн дэх алдаануудыг зассанаар ирээдүйд хүн төрөлхтнийг авардаг. Тэдний түүх сая сая жилийн тэртээх өнгөрснөөс одоог хүртэлх цагийг дамнан өрнөнө. Шинэ цувралууд ерөнхийдөө эртний соёл иргэншил, дэлхийн түүх, сансар огторгуй, ертөнцийн бодит байдлыг багтаах юм.

Reviews

There are no reviews yet.

Be the first to review ““ДИНЗА” 12 дугаар дэвтэр”