“ДИНЗА” 11 дүгээр дэвтэр

Бид яагаад морьтон МОНГОЛ вэ? Модун Шаньюйгийн цэргүүд үнэхээр сүрдэм байсан гэдгийг мэдэх үү. Хоёр баатарт маань ээжит сорилт тулгарлаа. Хорон санаатнууд энэ цаг үеийн хамгийн шилдэг жанжны биед оржээ. Хоёр баатарт маань зэвсэг байхгүй, бас энэ газрыг мэдэхгүй учир их л будилах болно. Туслах хүн байхгүй гэж үү. Гэхдээ амьдрал  бол адал явдал юм.

Танин мэдэхүй

  • Цаг хугацаа бол хамгийн хүчтэй
  • Шаньюй гэж хэн бэ?
  • Муу санаатны явуулгаар сайн нөхрөө буруутгах тохиолдол байдаг
  • Аливаа зүйлд нухацтай хандах ёстой
Захиалах
Ангилал:

ДИНЗА КОМИК ЦУВРАЛ
Динза комик нь 46 цувралаас бүтэх бөгөөд бүх л хэцүү бараг боломжгүй нөхцөл байдлуудыг эр зориг, хурц ухаанаараа даван гардаг Жижгээ хүү болон түүний динозавр Динза нарын тухай өгүүлдэг. Одоо цагийн муу хүчнүүдтэй тэмцэхийн тулд Жижгээ Динза нар өнгөрсөн цаг хугацаа руу аялж, өнгөрсөн дэх алдаануудыг зассанаар ирээдүйд хүн төрөлхтнийг авардаг. Тэдний түүх сая сая жилийн тэртээх өнгөрснөөс одоог хүртэлх цагийг дамнан өрнөнө. Шинэ цувралууд ерөнхийдөө эртний соёл иргэншил, дэлхийн түүх, сансар огторгуй, ертөнцийн бодит байдлыг багтаах юм.

Reviews

There are no reviews yet.

Be the first to review ““ДИНЗА” 11 дүгээр дэвтэр”