ДИНЗА КОМИК ЦУВРАЛ
Динза комик нь 46 цувралаас бүтэх бөгөөд бүх л хэцүү бараг боломжгүй нөхцөл байдлуудыг эр зориг, хурц ухаанаараа даван гардаг Жижгээ хүү болон түүний динозавр Динза нарын тухай өгүүлдэг. Одоо цагийн муу хүчнүүдтэй тэмцэхийн тулд Жижгээ Динза нар өнгөрсөн цаг хугацаа руу аялж, өнгөрсөн дэх алдаануудыг зассанаар ирээдүйд хүн төрөлхтнийг авардаг. Тэдний түүх сая сая жилийн тэртээх өнгөрснөөс одоог хүртэлх цагийг дамнан өрнөнө. Шинэ цувралууд ерөнхийдөө эртний соёл иргэншил, дэлхийн түүх, сансар огторгуй, ертөнцийн бодит байдлыг багтаах юм.
“ДИНЗА” 05 дугаар дэвтэр
Аав бол гэрийн ноён нуруу. Аав хэрвээ ажилгүй болчихвол олон асуудал тулгарна. Жижгээгийн ээж өвчтэй, аав харин ажлаасаа халагджээ. Энэ бэрх үед Динза эргэн ирлээ.
Шидэт судар л олон асуудлыг шийдэх боломжтой. Гэхдээ түүнд хүрэх түлхүүр бол чулуун сахиус юм. Гайхамшиг байдагт үргэлж итгэ. Гайхамшиг ч сайн хүнийг түшдэг юм. Өнгөрсөн рүү аялах боломж энэ цувралаас эхлэх болно.
Танин мэдэхүй
● Дарга хүн гэдэг дандаа сайн хүн байдаггүй
● Муу зүйлс дандаа байдаг гэхдээ айж болдоггүй юм
● Үлэг гүрвэлийн эринд юу болсон бэ?
● Галт уулын дэлбэрэлт гэж юу вэ?
Захиалах
You must be logged in to post a review.
Reviews
There are no reviews yet.