“ДИНЗА” 14 дүгээр дэвтэр

Түүхийн үнэт мэдээлэлд шунасан ХӨГШИН ЦӨӨВӨР хочит багш ялалтад саад учруулна. Түүний үнэн төрхийг шидэт сахиус анзаарсан нь лавтай. Ер нь л дэлхий ертөнц дээр эрх мэдлийн төлөөх тулаан үргэлж байсаар ирсэн. Эртний хаадын хүндхэн тулаанаас манай 2 баатар эсэн мэнд ирээсэй гэж энэ удаад эрхгүй залбирах болно.

Танин мэдэхүй

  • Туслалцаа авахаас битгий ичээрэй
  • Хэрэгтэй цагт нэг хүний тус ч багаддаггүй
  • Ээжийн хайр хэзээ ч хариу нэхдэггүй
  • Аливаа нууцыг чандлах ёстой
  • Бөртэ чонын домгийн тухай
Захиалах
Ангилал:

ДИНЗА КОМИК ЦУВРАЛ
Динза комик нь 46 цувралаас бүтэх бөгөөд бүх л хэцүү бараг боломжгүй нөхцөл байдлуудыг эр зориг, хурц ухаанаараа даван гардаг Жижгээ хүү болон түүний динозавр Динза нарын тухай өгүүлдэг. Одоо цагийн муу хүчнүүдтэй тэмцэхийн тулд Жижгээ Динза нар өнгөрсөн цаг хугацаа руу аялж, өнгөрсөн дэх алдаануудыг зассанаар ирээдүйд хүн төрөлхтнийг авардаг. Тэдний түүх сая сая жилийн тэртээх өнгөрснөөс одоог хүртэлх цагийг дамнан өрнөнө. Шинэ цувралууд ерөнхийдөө эртний соёл иргэншил, дэлхийн түүх, сансар огторгуй, ертөнцийн бодит байдлыг багтаах юм.

Reviews

There are no reviews yet.

Be the first to review ““ДИНЗА” 14 дүгээр дэвтэр”