ДИНЗА КОМИК ЦУВРАЛ
Динза комик нь 46 цувралаас бүтэх бөгөөд бүх л хэцүү бараг боломжгүй нөхцөл байдлуудыг эр зориг, хурц ухаанаараа даван гардаг Жижгээ хүү болон түүний динозавр Динза нарын тухай өгүүлдэг. Одоо цагийн муу хүчнүүдтэй тэмцэхийн тулд Жижгээ Динза нар өнгөрсөн цаг хугацаа руу аялж, өнгөрсөн дэх алдаануудыг зассанаар ирээдүйд хүн төрөлхтнийг авардаг. Тэдний түүх сая сая жилийн тэртээх өнгөрснөөс одоог хүртэлх цагийг дамнан өрнөнө. Шинэ цувралууд ерөнхийдөө эртний соёл иргэншил, дэлхийн түүх, сансар огторгуй, ертөнцийн бодит байдлыг багтаах юм.
“ДИНЗА” 15 дугаар дэвтэр
Чингис хаан бол дэлхий дахинд нэрээ цуурайтуулсан шилдэг удирдагч. Тэр бол Монгол түмний нэрийн хуудас. Гайхалтай мэргэн удирдагчийг дэргэдээс нь харах их завшаан Жижгээд тохионо. Энэ удаад муу ёрын сүнснүүд газар доорх үхэгсдийг сэрээв. Жижгээг хамгаалсан Динза суманд өртөв.
Танин мэдэхүй
- Саруул тайван ухаанаар тунгаан бодвол гаргалгаа үргэлж гардаг
- Муу санаатны төлөвлөгөө агуу байсан ч сайн зүйлс үргэлж ялна
- Цаг үеийг аврагчдад тусламжийн гар сунгах сайн санаатнууд үргэлж байдаг.
- Чингис хааны бага нас
You must be logged in to post a review.
Reviews
There are no reviews yet.