“ДИНЗА” 02 дугаар дэвтэр

Шинэхэн найз Динза нь багагүй төвөг тарьдаг дураараа ч аливаа зүйлийг сурч танин мэдэх онцгой авьяас чадвартай нь Жижгээг улам гайхшируулна. Нэг өдрийн дотор уншиж бичиж сурдаг, нисдэг онгоц хүртэл зохион бүтээж чаддаг Динза шинэ гэр бүлдээ улам дассаар байдаг бөгөөд Жижгээ ч найздаа онцгой анхаарал тавина. Нэгэн өдөр Байгалийн түүхийн музейг үзэх явцдаа баатрууд Динза бол дэлхий дээр үлдсэн цорын ганц динозавр гэдгийг олж мэднэ. Өөрийн ээж болон бусад бүх динозавр олон сая жилийн өмнө сүйрч устсан гэдгийг мэдэх нь бяцхан Динзад хүнд тусна.

Танин мэдэхүй

  • Өнгөрсөн түүх өнөөдрийн эхлэл
  • Мөнгөтэй хэрхэн зөв харьцах вэ?
  • Гэр бүл бол хамгийн үнэт зүйл билээ
Захиалах
Ангилал:

ДИНЗА КОМИК ЦУВРАЛ
Динза комик нь 46 цувралаас бүтэх бөгөөд бүх л хэцүү бараг боломжгүй нөхцөл байдлуудыг эр зориг, хурц ухаанаараа даван гардаг Жижгээ хүү болон түүний динозавр Динза нарын тухай өгүүлдэг. Одоо цагийн муу хүчнүүдтэй тэмцэхийн тулд Жижгээ Динза нар өнгөрсөн цаг хугацаа руу аялж, өнгөрсөн дэх алдаануудыг зассанаар ирээдүйд хүн төрөлхтнийг авардаг. Тэдний түүх сая сая жилийн тэртээх өнгөрснөөс одоог хүртэлх цагийг дамнан өрнөнө. Шинэ цувралууд ерөнхийдөө эртний соёл иргэншил, дэлхийн түүх, сансар огторгуй, ертөнцийн бодит байдлыг багтаах юм.

Reviews

There are no reviews yet.

Be the first to review ““ДИНЗА” 02 дугаар дэвтэр”