“ДИНЗА” 30 дугаар дэвтэр

Дэлхийн түүхэн дэх их гүрэн Манж Чин улсын тухай мэдэх үү? Манжийн хааныг ашигласан хорон санаат сүнснүүд Динзагаар гал тахихаар завддаг. Мунхралд хэт итгэх нь оюунт хүнийг мөхөөдөг юм. Манай баатрууд хүчирхэг хааны гараас мултарч чадах болов уу?

Танин мэдэхүй

  • Хүн бүр дотоод ертөнцөө чагнах хэрэгтэй
  • Өөрийн бодолдоо эзэн байж сурах чухал
  • Бидний тархи оюуны асар их нөөцтэй
  • Монголын шашин төрийн тэргүүн Жавзандамба хутагтын тухай
Захиалах
Ангилал:

ДИНЗА КОМИК ЦУВРАЛ
Динза комик нь 46 цувралаас бүтэх бөгөөд бүх л хэцүү бараг боломжгүй нөхцөл байдлуудыг эр зориг, хурц ухаанаараа даван гардаг Жижгээ хүү болон түүний динозавр Динза нарын тухай өгүүлдэг. Одоо цагийн муу хүчнүүдтэй тэмцэхийн тулд Жижгээ Динза нар өнгөрсөн цаг хугацаа руу аялж, өнгөрсөн дэх алдаануудыг зассанаар ирээдүйд хүн төрөлхтнийг авардаг. Тэдний түүх сая сая жилийн тэртээх өнгөрснөөс одоог хүртэлх цагийг дамнан өрнөнө. Шинэ цувралууд ерөнхийдөө эртний соёл иргэншил, дэлхийн түүх, сансар огторгуй, ертөнцийн бодит байдлыг багтаах юм.

Reviews

There are no reviews yet.

Be the first to review ““ДИНЗА” 30 дугаар дэвтэр”