“ДИНЗА” 04 дүгээр дэвтэр

Найздаа туслахаар алс холын Хөвсгөл далайн хойд хязгаарт орших их тайгын гүнд амьдран суугч 200 наст шидтэн эмээ рүү явсан Динзагийн замд муу сүнснүүд тааралдах ажээ. Динзаг хаашаа явсныг мэдээгүй үлдсэн Жижгээ ихэд ганцаардаж, найздаа санаа зовон уйтгарлана. 200 наст эмээ санасан шиг сайхан ааштай хүн биш байлаа. Эмээгийн буга нь хүртэл багагүй төвөг учруулна. Гэвч Динза зорилгодоо хүрч чадах болов уу?

Танин мэдэхүй
● Эр зоригтой байсан ч эрсдэлийг тооцож сурах ёстой
● Дэлхий дээр сайн зүйлс муугаасаа олон
● Хүний ачийг санаж үргэлж санах ёстой
● Юм бүхэн учиртай байдаг
● Мэдлэг бол хамгийн хүчтэй зэвсэг
● Цаатан гэж ямар үндэстэн бэ?

Захиалах
Ангилал:

ДИНЗА КОМИК ЦУВРАЛ
Динза комик нь 46 цувралаас бүтэх бөгөөд бүх л хэцүү бараг боломжгүй нөхцөл байдлуудыг эр зориг, хурц ухаанаараа даван гардаг Жижгээ хүү болон түүний динозавр Динза нарын тухай өгүүлдэг. Одоо цагийн муу хүчнүүдтэй тэмцэхийн тулд Жижгээ Динза нар өнгөрсөн цаг хугацаа руу аялж, өнгөрсөн дэх алдаануудыг зассанаар ирээдүйд хүн төрөлхтнийг авардаг. Тэдний түүх сая сая жилийн тэртээх өнгөрснөөс одоог хүртэлх цагийг дамнан өрнөнө. Шинэ цувралууд ерөнхийдөө эртний соёл иргэншил, дэлхийн түүх, сансар огторгуй, ертөнцийн бодит байдлыг багтаах юм.

Reviews

There are no reviews yet.

Be the first to review ““ДИНЗА” 04 дүгээр дэвтэр”