“ДИНЗА” 07 дугаар дэвтэр

Бидний одоогийн амьдарч байгаа энэ үе хүртэл дэлхий ямар их зүйлсийг туулж өнгөрүүлсэн
бол. Шидэт сахиус тэднийг зэрлэг омогт аваачна. Хэл мэдэхгүй байх туйлын хэцүүг энэ
дугаараас бүрэн ойлгох болно. Ядаж байхад зэрлэг омгийн ахлагчийн биед муу сүнснүүд
орчихжээ. Ширэнгэн ойн тэмцэлд хэн дийлэх бол. Сайн муу бүхэн тэнцэж оршдог.

Танин мэдэхүй
● Хөгжил дэвшил гэдэг ганцхан өдрийн ажил биш
● Муу санаатан хүмүүсийн толгойг эргүүлэхээр хичээдэг
● Эв нэгдэлгүй байх нь муу бүхнийг өөгшүүлдэг
● Боломжоо үргэлж судлах хэрэгтэй
● Анхны хүмүүсийн тухай

Захиалах
Ангилал:

ДИНЗА КОМИК ЦУВРАЛ
Динза комик нь 46 цувралаас бүтэх бөгөөд бүх л хэцүү бараг боломжгүй нөхцөл байдлуудыг эр зориг, хурц ухаанаараа даван гардаг Жижгээ хүү болон түүний динозавр Динза нарын тухай өгүүлдэг. Одоо цагийн муу хүчнүүдтэй тэмцэхийн тулд Жижгээ Динза нар өнгөрсөн цаг хугацаа руу аялж, өнгөрсөн дэх алдаануудыг зассанаар ирээдүйд хүн төрөлхтнийг авардаг. Тэдний түүх сая сая жилийн тэртээх өнгөрснөөс одоог хүртэлх цагийг дамнан өрнөнө. Шинэ цувралууд ерөнхийдөө эртний соёл иргэншил, дэлхийн түүх, сансар огторгуй, ертөнцийн бодит байдлыг багтаах юм.

Reviews

There are no reviews yet.

Be the first to review ““ДИНЗА” 07 дугаар дэвтэр”