“ДИНЗА” 10 дугаар дэвтэр

Хамгийн аюулт хар шидтэн энэ дугаарт гарч ирэх болно. Хэрвээ шидэт сахиус муу санаатны гарт орвол хүн төрөлхтөн тэр чигээрээ аюулд орох болно. Гэхдээ л сайн талынханд дэмжлэг үргэлж ирдэг. Энэ удаад тэд үүссэн аюулыг дарахын тулд ИХ ХҮННҮ ГҮРЭН-д  очих ёстой. Хуяг дуулга, жинхэнэ сэлэм атгасан Жижгээ жирийн нэгнээс жинхэнэ дайчин болж хувирна.

Танин мэдэхүй

  • Өөрийн буруу тохиолдолд буулт хийж сурах ёстой /уучлалт гуйх/
  • Хүннү гүрэн гэж юу вэ? /2000 жилийн өмнө/
  • Сайн үйлс хүчтэй байдаг учир бусдад тусалж байх ёстой
Захиалах
Ангилал:

ДИНЗА КОМИК ЦУВРАЛ
Динза комик нь 46 цувралаас бүтэх бөгөөд бүх л хэцүү бараг боломжгүй нөхцөл байдлуудыг эр зориг, хурц ухаанаараа даван гардаг Жижгээ хүү болон түүний динозавр Динза нарын тухай өгүүлдэг. Одоо цагийн муу хүчнүүдтэй тэмцэхийн тулд Жижгээ Динза нар өнгөрсөн цаг хугацаа руу аялж, өнгөрсөн дэх алдаануудыг зассанаар ирээдүйд хүн төрөлхтнийг авардаг. Тэдний түүх сая сая жилийн тэртээх өнгөрснөөс одоог хүртэлх цагийг дамнан өрнөнө. Шинэ цувралууд ерөнхийдөө эртний соёл иргэншил, дэлхийн түүх, сансар огторгуй, ертөнцийн бодит байдлыг багтаах юм.

Reviews

There are no reviews yet.

Be the first to review ““ДИНЗА” 10 дугаар дэвтэр”