“ЦОНДООЛОЙ ЦҮНДЭЭЛЭЙ ХОЁР” 13 дугаар дэвтэр

Монгол Улс маш олон нуур цөөрөм, гол горхитой. Ус бол чандмань эрдэнэ гэж, бас Хөвсгөл далайн талаар та нар сонсож байсан биз дээ? Цэвэр агаар, сайн хоол хүнс,  идэвхтэй хөдөлгөөн бол бидний эрүүл амьдрах үндэс юм. Энэ байдлыг биеэрээ мэдэрсэн Анхаа хүү улам бүр чийрэгжсээр. Гэхдээ энэ хооронд Цүндээлэй маань Нархан хэмээх найз ишигтэй болно. Сонирхолтой дотно мэдрэмж, нөхөрлөлийн нандин утга учрын талаар энэ дугаараас уншаарай.

Танин мэдэхүй

  • Найздаа ямар бэлэг өгвөл гоё вэ?
  • Компьютер тоглоомд донтох нь ямар аймшигтай гээч
  • Нутгийн ахан дүүс сайныг ерөөн үлдэв
  • Аян замд гарсан гэмтэл
  • Хөвсгөл аймгийн байгалийн үзэсгэлэн
  • Гадаадын жуулчид
  • Хөвсгөл нуурын эрэг
  • Далайн аялал
  • Шөнийн хөдөө ямар үзэсгэлэнтэй вэ?
Захиалах

“Цондоолой Цүндээлэй хоёр” комик нь 21 цуврал бөгөөд Цондоолой охин болон түүний ишиг Цүндээлэй нарын адал явдлын тухай өгүүлнэ. Энэ бол сайхан сэтгэлтэй охины хот болон хөдөө дэх адал явдал, нүүдэлчин айл тэдний амьдралын хэв маягийг нүдээр үзэн танилцаж буй тухай нь юм. Тэр өөрийнхөө амьдралын ухаан болон ерөнхий мэдрэмжээрээ тулгарсан асуудал бүрт шийдэл олдог. Комик цуврал нь хүүхдүүдэд үнэ цэнтэй зан төлөв, ахмадыг хүндлэх, соёл болон байгалийн тухай үлгэрлэхээс гадна хүнд хэцүүг, асуудлуудыг даван туулж буй жирийн охин түүх дээр төвлөрдөг.

Reviews

There are no reviews yet.

Be the first to review ““ЦОНДООЛОЙ ЦҮНДЭЭЛЭЙ ХОЁР” 13 дугаар дэвтэр”