“ЦОНДООЛОЙ ЦҮНДЭЭЛЭЙ ХОЁР” 06 дугаар дэвтэр

Хорон санаатнууд дандаа хорон санаа гаргадаг. Гэнэн цайлган ишгийг хулгайчид авчихлаа. Хэдий ихээр хайсан ч Цондоолой Цүндээлэйг олж эс чадав. Бүүдгэр харанхуй торонд бусад амьтны хамт хулгайлагдсан Цүндээлэй тэр газраас гарч хайртай эзэндээ очихыг хүснэ. Хулгайч зан бол хамгийн бүтэхгүй зүйл гэдгийг энэ дугаар тодорхой харуулах бөгөөд хүний зүйлсийг хэлэлгүй авах нь маш том гэм нүгэл юм.

Танин мэдэхүй

  • Тохиолдсон бэрхшээлийг даван туулах
  • Агаарын бохирдол гэж юу вэ?
  • Цэвэр агаарын ач холбогдол
  • Мод тарихын ач холбогдол
  • Анхаарлаа багахан сарниулахад төөрөгдөл бий болдог
  • Муу хүмүүс боломжийг хүлээн отож байдаг
  • Туслах боломжтой бүх аргыг хэрэгжүүлж үзэх
  • Амьтдад хайр найргүй, хатуу ширүүн хандаж болохгүй
  • Өс хонзон хэзээд сайн зүйл авчрахгүй
Захиалах

“Цондоолой Цүндээлэй хоёр” комик нь 21 цуврал бөгөөд Цондоолой охин болон түүний ишиг Цүндээлэй нарын адал явдлын тухай өгүүлнэ. Энэ бол сайхан сэтгэлтэй охины хот болон хөдөө дэх адал явдал, нүүдэлчин айл тэдний амьдралын хэв маягийг нүдээр үзэн танилцаж буй тухай нь юм. Тэр өөрийнхөө амьдралын ухаан болон ерөнхий мэдрэмжээрээ тулгарсан асуудал бүрт шийдэл олдог. Комик цуврал нь хүүхдүүдэд үнэ цэнтэй зан төлөв, ахмадыг хүндлэх, соёл болон байгалийн тухай үлгэрлэхээс гадна хүнд хэцүүг, асуудлуудыг даван туулж буй жирийн охин түүх дээр төвлөрдөг.

Reviews

There are no reviews yet.

Be the first to review ““ЦОНДООЛОЙ ЦҮНДЭЭЛЭЙ ХОЁР” 06 дугаар дэвтэр”