“ДИНЗА” 16 дугаар дэвтэр

Гэртээ эргэн ирсэн тэд сургуульдаа очоод хэрэгт орчихно. Сургуулийн жижүүрийг ухаан алдуулсан гэж Хонгороо тэднийг буруу ойлгожээ. Энэ бүхэн ташаа ойлголт гэдгийг Хонгороод тэд тайлбарласаар. Гэхдээ энэ бол жинхэнэ муу мэдээ биш байлаа. Шидэт сахиус тэдний дараагийн аяллыг хэдийн төлөвлөжээ.

Танин мэдэхүй

  • Аливаа зүйлсийг нэг өнцгөөс харах нь буруу юм.
  • Зарим нэгэн үйл явдал санаанд оромгүй үр дүнг бий болгодог
  • Бидний өнөөгийн амьдрал өнгөрсний үр дүнд бий болсон.
  • Их Юань гүрний тухай
Захиалах
Ангилал:

ДИНЗА КОМИК ЦУВРАЛ
Динза комик нь 46 цувралаас бүтэх бөгөөд бүх л хэцүү бараг боломжгүй нөхцөл байдлуудыг эр зориг, хурц ухаанаараа даван гардаг Жижгээ хүү болон түүний динозавр Динза нарын тухай өгүүлдэг. Одоо цагийн муу хүчнүүдтэй тэмцэхийн тулд Жижгээ Динза нар өнгөрсөн цаг хугацаа руу аялж, өнгөрсөн дэх алдаануудыг зассанаар ирээдүйд хүн төрөлхтнийг авардаг. Тэдний түүх сая сая жилийн тэртээх өнгөрснөөс одоог хүртэлх цагийг дамнан өрнөнө. Шинэ цувралууд ерөнхийдөө эртний соёл иргэншил, дэлхийн түүх, сансар огторгуй, ертөнцийн бодит байдлыг багтаах юм.

Reviews

There are no reviews yet.

Be the first to review ““ДИНЗА” 16 дугаар дэвтэр”