“ДИНЗА” 13 дугаар дэвтэр 

Динза Жижгээ хоёрын  ээлжит нэгэн даалгавар  эхэллээ. Тэдний шидэт сахиус Монголын эзэнт гүрэнд аваачих нь тэр. Гэвч тэд энэ удаад хоёулхнаа явсангүй. Хөгшин цөөвөр гэгдэх түүхийн багш нь тэдэнтэй нэгджээ. Хааны дүү Хасар Жанжин хамгийн эрэлхэг баатруудын нэг, гэхдээ гэнэ алдаж муу ёрын сүнснүүд түүнийг эзэмдэх нь тэр.

Танин мэдэхүй

  • Багаар ажиллах чадвар гэдэг үнэхээр чухал чадвар
  • Сайн үйлийг хүртэл буруу арга барилаар хийж болохгүй
  • Буруу зүйл хийсэн нэгэндээ зөвлөгөө өгч зөвлөлдөх ёстой
  • Их Монгол гүрний тухай
Захиалах
Ангилал:

ДИНЗА КОМИК ЦУВРАЛ
Динза комик нь 46 цувралаас бүтэх бөгөөд бүх л хэцүү бараг боломжгүй нөхцөл байдлуудыг эр зориг, хурц ухаанаараа даван гардаг Жижгээ хүү болон түүний динозавр Динза нарын тухай өгүүлдэг. Одоо цагийн муу хүчнүүдтэй тэмцэхийн тулд Жижгээ Динза нар өнгөрсөн цаг хугацаа руу аялж, өнгөрсөн дэх алдаануудыг зассанаар ирээдүйд хүн төрөлхтнийг авардаг. Тэдний түүх сая сая жилийн тэртээх өнгөрснөөс одоог хүртэлх цагийг дамнан өрнөнө. Шинэ цувралууд ерөнхийдөө эртний соёл иргэншил, дэлхийн түүх, сансар огторгуй, ертөнцийн бодит байдлыг багтаах юм.

Reviews

There are no reviews yet.

Be the first to review ““ДИНЗА” 13 дугаар дэвтэр ”