“ДИНЗА” 06 дугаар дэвтэр

Үлэг гүрвэлийн эрин үеэс ирсэн тэд муу сүнснүүдээс хайртай бүхнээ хамгаалж чадлаа. Гэхдээ
энэ бол дөнгөж эхлэл л байж. Муу сүнснүүд Жижгээгийн гэр бүл төдийгүй бүх дэлхийг хэзээ ч
тайван байлгахгүй. Эхний ялалтдаа ханалгүй илүү их баатарлаг зүйлсийг бүтээх нь гавьяа юм.
Шидэт сахиус тэднийг энэ удаад АНХНЫ ХҮМҮҮС дээр аваачих болно.

Танин мэдэхүй
● Сайн үйлс бүтээхэд ач тус ирдэг
● Бизнесийн санаа гэж юу вэ?
● Төмөр зэвсгийн эрин үе ямар вэ?
● Үндэс угсаагаа танин мэдэх

Захиалах
Ангилал:

ДИНЗА КОМИК ЦУВРАЛ
Динза комик нь 46 цувралаас бүтэх бөгөөд бүх л хэцүү бараг боломжгүй нөхцөл байдлуудыг эр зориг, хурц ухаанаараа даван гардаг Жижгээ хүү болон түүний динозавр Динза нарын тухай өгүүлдэг. Одоо цагийн муу хүчнүүдтэй тэмцэхийн тулд Жижгээ Динза нар өнгөрсөн цаг хугацаа руу аялж, өнгөрсөн дэх алдаануудыг зассанаар ирээдүйд хүн төрөлхтнийг авардаг. Тэдний түүх сая сая жилийн тэртээх өнгөрснөөс одоог хүртэлх цагийг дамнан өрнөнө. Шинэ цувралууд ерөнхийдөө эртний соёл иргэншил, дэлхийн түүх, сансар огторгуй, ертөнцийн бодит байдлыг багтаах юм.

Reviews

There are no reviews yet.

Be the first to review ““ДИНЗА” 06 дугаар дэвтэр”