ДИНЗА КОМИК ЦУВРАЛ
Динза комик нь 46 цувралаас бүтэх бөгөөд бүх л хэцүү бараг боломжгүй нөхцөл байдлуудыг эр зориг, хурц ухаанаараа даван гардаг Жижгээ хүү болон түүний динозавр Динза нарын тухай өгүүлдэг. Одоо цагийн муу хүчнүүдтэй тэмцэхийн тулд Жижгээ Динза нар өнгөрсөн цаг хугацаа руу аялж, өнгөрсөн дэх алдаануудыг зассанаар ирээдүйд хүн төрөлхтнийг авардаг. Тэдний түүх сая сая жилийн тэртээх өнгөрснөөс одоог хүртэлх цагийг дамнан өрнөнө. Шинэ цувралууд ерөнхийдөө эртний соёл иргэншил, дэлхийн түүх, сансар огторгуй, ертөнцийн бодит байдлыг багтаах юм.
“ДИНЗА” 17 дугаар дэвтэр
Их Юан гүрэн гэж ямар гайхалтай улс хот байсныг түүхчид тэмдэглэн үлдээсэн байдаг. Тэгвэл түүхэн гялбаа болсон Юан гүрнээр аялахад бэлэн үү? Хэрвээ бэлэн бол энэ удаад Динза Жижгээ хоёр уншигчдыг хөтлөх болно.
Танин мэдэхүй
- Алдааг ашигладаг муу хүмүүс бас байдаг
- Үнэний талд байна уу гэдгээ эргэцүүлэн бодох чадвар хүн бүрд байдаг
- Сайн нөхөд үргэлж нэгнийхээ талд бат зогсдог
- Хубилай хаан гэж хэн бэ?
You must be logged in to post a review.
Reviews
There are no reviews yet.