“ДИНЗА” 21 дүгээр дэвтэр

Өмнөх дугаараас сурсан зүйл бол  нөхөрлөл хамтдаа байхдаа хамгийн хүчтэй гэдэг санаа. Түр хугацаанд салсан найзууд эргэн нэгдэхийн тулд ихээхэн зүтгэл зарцууллаа. Мэдээж тэд эргэн нэгдэж чадна. Харин шидэт сахиус тэднийг дараагийн аялалд хүргэлээ. Тэнд гэнэтийн бэлэг дүүрэн байх болно.

Танин мэдэхүй

  • Халуун дулаан уур амьсгалд хүн бүрийн зүтгэл бий
  • Эгэл зүйлс ч үнэлж баршгүй хүчтэй байдаг
  • Сайн санаатай хүмүүс хүндлэл, итгэл, харилцаагаа эрхэмлэдэг
  • Улс орны төлөө тэмцэл бол хувийн эрх ашгаа хамгаалж байгаа явдал юм
  • Мандухай сэцэн хатан гэж хэн бэ?
Захиалах
Ангилал:

ДИНЗА КОМИК ЦУВРАЛ
Динза комик нь 46 цувралаас бүтэх бөгөөд бүх л хэцүү бараг боломжгүй нөхцөл байдлуудыг эр зориг, хурц ухаанаараа даван гардаг Жижгээ хүү болон түүний динозавр Динза нарын тухай өгүүлдэг. Одоо цагийн муу хүчнүүдтэй тэмцэхийн тулд Жижгээ Динза нар өнгөрсөн цаг хугацаа руу аялж, өнгөрсөн дэх алдаануудыг зассанаар ирээдүйд хүн төрөлхтнийг авардаг. Тэдний түүх сая сая жилийн тэртээх өнгөрснөөс одоог хүртэлх цагийг дамнан өрнөнө. Шинэ цувралууд ерөнхийдөө эртний соёл иргэншил, дэлхийн түүх, сансар огторгуй, ертөнцийн бодит байдлыг багтаах юм.

Reviews

There are no reviews yet.

Be the first to review ““ДИНЗА” 21 дүгээр дэвтэр”