ДИНЗА КОМИК ЦУВРАЛ
Динза комик нь 46 цувралаас бүтэх бөгөөд бүх л хэцүү бараг боломжгүй нөхцөл байдлуудыг эр зориг, хурц ухаанаараа даван гардаг Жижгээ хүү болон түүний динозавр Динза нарын тухай өгүүлдэг. Одоо цагийн муу хүчнүүдтэй тэмцэхийн тулд Жижгээ Динза нар өнгөрсөн цаг хугацаа руу аялж, өнгөрсөн дэх алдаануудыг зассанаар ирээдүйд хүн төрөлхтнийг авардаг. Тэдний түүх сая сая жилийн тэртээх өнгөрснөөс одоог хүртэлх цагийг дамнан өрнөнө. Шинэ цувралууд ерөнхийдөө эртний соёл иргэншил, дэлхийн түүх, сансар огторгуй, ертөнцийн бодит байдлыг багтаах юм.
“ДИНЗА” 41 дүгээр дэвтэр
Хорон санаатнууд үргэлж ялагддаг гэдгийг мэдэх үү? Сансарт болсон тэр хүчтэй тулаанд манай хоёрт харь гарагийнхан тусалдаг. Хорон сүнснүүд ялагддаг ч муу санаа отож байдаг учир Жижгээг минь хорт могой үхлийн хороор хатгадаг. Үхлийн хор шүү дээ.
Танин мэдэхүй
- Эв найрамдал ялалтад хүргэнэ.
- Эхийн хайр бүхнийг цогцлоох хүчтэй
- Муу санаа отож байдаг, аюултай үед анхаарлаа бүү сулруул
- Аврагч баатруудын тухай
You must be logged in to post a review.
Reviews
There are no reviews yet.