“ЦОНДООЛОЙ ЦҮНДЭЭЛЭЙ ХОЁР” 11 дүгээр дэвтэр

Хөөрхөн Цондоолой болон түүний бяцхан дүү гэр бүлийн хамтаар анхны аялалдаа гарах бөгөөд эх орныхоо үзэсгэлэнт газруудаар аялж, амьдралдаа гайхалтай дурсамжуудыг бүтээдэг. Гэхдээ аялагчдын тарьсан хог болоод зарим зүйлс тийм ч таатай байсангүй. Өвөө эмээгийнхээ нутгаар зочлон ирэхэд өмнөх шигээ бүгд л сайхан байна. Өсөж төрсөн нутагтаа ирсэн бяцхан Цүндээлэй харин үнэнч нөхөд бололцох Алагдай болон Тугалхантайгаа танилцах болно. Сахилгагүй ишиг дээр сахилгагүй найзууд нэмэгдэхээр ёстой л бөөн бөөн хэрэг мандах болно.

Танин мэдэхүй

  • Монгол орны сайхан байгаль
  • Болгоомжгүй зан аюул учруулдаг
  • Байгаль эх дэлхийгээ цэвэрхэн байлгах
  • Хархорум хотын түүх
  • Их Монгол Улс байгуулагдсан түүх
  • Эрдэнэ зуу хийдийн түүх, хийц
  • Шооч зан гэж юу вэ?
  • Алтны компанийн байгалийг сүйдэлсэн байдал
  • Хотын утаа хаанаас гардаг тухай
  • Гэнэтийн бэртэл гэмтэл
  • Эмийн ургамал
Захиалах

“Цондоолой Цүндээлэй хоёр” комик нь 21 цуврал бөгөөд Цондоолой охин болон түүний ишиг Цүндээлэй нарын адал явдлын тухай өгүүлнэ. Энэ бол сайхан сэтгэлтэй охины хот болон хөдөө дэх адал явдал, нүүдэлчин айл тэдний амьдралын хэв маягийг нүдээр үзэн танилцаж буй тухай нь юм. Тэр өөрийнхөө амьдралын ухаан болон ерөнхий мэдрэмжээрээ тулгарсан асуудал бүрт шийдэл олдог. Комик цуврал нь хүүхдүүдэд үнэ цэнтэй зан төлөв, ахмадыг хүндлэх, соёл болон байгалийн тухай үлгэрлэхээс гадна хүнд хэцүүг, асуудлуудыг даван туулж буй жирийн охин түүх дээр төвлөрдөг.

Reviews

There are no reviews yet.

Be the first to review ““ЦОНДООЛОЙ ЦҮНДЭЭЛЭЙ ХОЁР” 11 дүгээр дэвтэр”