“ЦОНДООЛОЙ ЦҮНДЭЭЛЭЙ ХОЁР” 10 дугаар дэвтэр

Сургууль дээр асуудал гарч л байдаг. Зөвхөн сургууль дээр ч биш амьдрал дээр олон төрлийн асуудал тулгардаг. Тэр бүхэнд өөдрөгөөр, уучлах нинжин сэтгэлээр, ухаалгаар хандаж байх ёстой. Маргаан бол асуудлыг шийдэх арга зам биш юм. Үүнийг Цондоолой хов хутгагч найзаа уучилсан хэсгээс харж болно. Заримдаа бүр ухаалаг Томми хүртэл алдаа гаргах тохиолдолд байдаг. Мөн өөрийн авьяасаа үргэлж дайчлан өөрийгөө аливаад сорьж байх ёстой. Өөрийгөө улам бүр дайчлах нь амжилт гаргахын дохио юм шүү.

Танин мэдэхүй

  • Амралтаараа аялалд явах хамгийн сайхан
  • Монгол Улсын нутаг дэвсгэрийн хуваарь
  • Байгалийн үзэгдэл
  • Шинэ санаагаа найздаа танилцуулах
  • Найз нөхдийн эвлэрэл
  • Шилдэг болох нь бахархал юм
  • Хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийг нар луу хөөргөх
  • Бусдын амь насыг аврах
  • Хүүхдийн баяр гэж юу вэ?
  • Гадаад оронд аялах эрх
  • Монгол орны байгалийн сайхан
  • Болгоомжгүй зан аюул дагуулдаг
Захиалах

“Цондоолой Цүндээлэй хоёр” комик нь 21 цуврал бөгөөд Цондоолой охин болон түүний ишиг Цүндээлэй нарын адал явдлын тухай өгүүлнэ. Энэ бол сайхан сэтгэлтэй охины хот болон хөдөө дэх адал явдал, нүүдэлчин айл тэдний амьдралын хэв маягийг нүдээр үзэн танилцаж буй тухай нь юм. Тэр өөрийнхөө амьдралын ухаан болон ерөнхий мэдрэмжээрээ тулгарсан асуудал бүрт шийдэл олдог. Комик цуврал нь хүүхдүүдэд үнэ цэнтэй зан төлөв, ахмадыг хүндлэх, соёл болон байгалийн тухай үлгэрлэхээс гадна хүнд хэцүүг, асуудлуудыг даван туулж буй жирийн охин түүх дээр төвлөрдөг.

Reviews

There are no reviews yet.

Be the first to review ““ЦОНДООЛОЙ ЦҮНДЭЭЛЭЙ ХОЁР” 10 дугаар дэвтэр”