“ЦОНДООЛОЙ ЦҮНДЭЭЛЭЙ ХОЁР” 05 дугаар дэвтэр

Намрын дараа тохиох улиралд хүүхэд бүр дуртай. Энэ бол өвөл. Учир нь шинэ жилийн баяр энэ л улиралд болдог шүү дээ. Гацуур мод ганган чимэглэл сэтгэл зүрхийг хайраар бялхаадаг. Энэ баяр их хотод эхлэх гэж байна. Хөдөө ийм хөл хөдөлгөөнтэй тэмдэглэдэггүй шүү дээ. Цүндээлэйд энэ бүхэн их баяр байлаа. Гэтэл сайны хажуугаар саар гэгчээр хүүхдийн талбайг булаан авч барилга барих мэдээ сонсогдлоо. Учир нь газар гэдэг дэндүү үнэтэй зүйл юм. Хотын хүүхдүүд тал дүүрэн гүйж тоглож чадахгүй байрныхаа тоглоомын талбайд л тоглодог. Гэтэл энэ нь тэдний эрхийг маш бүдүүлгээр зөрчиж буй явдал юм. Бидний амьдралд тохиолддог асуудлуудын нэг тод жишээ. Бурангуй зүйлсийн төлөө хүмүүс хэрхэн нэгдэж хамтын хүчээр юу хийж болохыг энэ дугаараас уншаарай.

 

Танин мэдэхүй

  • Нөхцөл байдлыг дүгнэж, шинэ санаа гаргах
  • Ганцаардсан нэгнээ ойлгож туслах
  • Улирлын шилжилт бас өөрчлөлт
  • Хүмүүсийн шударга ёсны тэмцэл
  • Хүмүүсийн бүтээсэн зүйлст хайр найргүй хандах байдал
  • Сайн үйл бүтээгчдийг дэмжин тэтгэх
  • Буруу үйлд гэмээ ухаарах ухаан
  • Сайны хажуугаар саар зүйлс байдаг
Захиалах

“Цондоолой Цүндээлэй хоёр” комик нь 21 цуврал бөгөөд Цондоолой охин болон түүний ишиг Цүндээлэй нарын адал явдлын тухай өгүүлнэ. Энэ бол сайхан сэтгэлтэй охины хот болон хөдөө дэх адал явдал, нүүдэлчин айл тэдний амьдралын хэв маягийг нүдээр үзэн танилцаж буй тухай нь юм. Тэр өөрийнхөө амьдралын ухаан болон ерөнхий мэдрэмжээрээ тулгарсан асуудал бүрт шийдэл олдог. Комик цуврал нь хүүхдүүдэд үнэ цэнтэй зан төлөв, ахмадыг хүндлэх, соёл болон байгалийн тухай үлгэрлэхээс гадна хүнд хэцүүг, асуудлуудыг даван туулж буй жирийн охин түүх дээр төвлөрдөг.

Reviews

There are no reviews yet.

Be the first to review ““ЦОНДООЛОЙ ЦҮНДЭЭЛЭЙ ХОЁР” 05 дугаар дэвтэр”