“ЦОНДООЛОЙ ЦҮНДЭЭЛЭЙ ХОЁР” 02 дугаар дэвтэр

 Хэрсүү хотын охин хөдөөд аль хэдийн дасжээ. Таван хошуу мал тал дүүрэн бэлчиж, өвөө эмээдээ туслах Цондоолойд өрөм тараг дуртай хүнс нь болжээ. Эхэндээ хөдөөгийн хүүхдүүдтэй жаахан сөргөлдсөн ч эв түнжигтэй найзууд болцгоов. Намар болж сургууль орох үеэр найзууд нь сургуульдаа явж, Цондоолой Цүндээлэйгийн хамт үлдэв. Гэхдээ хөдөө сонирхолтой бөгөөд их ажилтай тул уйдах зав гарахгүй гэдэгт итгэлтэй байна. Хөдөө тохиосон хамгийн сонирхолтой явдал нь түүний төрсөн өдөр байлаа. Бялуу бас лаа үлээж тэмдэглэдэг уламжлал хөдөө өвөө эмээгийнд нь бий болов уу? Өвөлжөө зуслан нь тусдаа байдаг малчдын нүүдэлчин амьдралыг дэргэдээс нь харсан тэрээр энэ байдалд дассан болов уу? Жилийн 4 улиралд малаа бэлчээрлүүлж нүүдэг учраас ТӨВ АЗИЙН ЦЭЭЖИН ДЭХ НҮҮДЭЛЧИН МОНГОЛЧУУД гэж биднийг нэрлэдэг. Мал, хэлтэй, хилтэй учраас Монгол улс маш баян билээ. Малаа хамгаалах эр зориг малчдад цөмд бий.

Танин мэдэхүй

  • Бэрхшээл тулгарсан ч хамтын хүчээр шийдэх ёстой
  • Буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч, уучлалт гуйх
  • Цагаа сайн төлөвлөх ёстой
  • Амьтдыг хайрлаж энэрэх ёстой
  • Ажигч гярхай чанар амжилтад хүргэдэг
  • Өөрт ногдсон үүрэг даалгаврыг нямбай гүйцэтгэх
  • Шинэ зүйлсээс суралцах
  • Орчин үед мэдээлэлтэй хүн баян
  • Зочдоо дайлан, идээ будаа бэлтгэх
  • Үндэсний баяр цагаан сарын бэлтгэл
  • Өөрийн гараар бүтээсэн бүхэн үнэ цэнтэй
  • Сайн үйлээр үргэлж бахархах

 

Захиалах

“Цондоолой Цүндээлэй хоёр” комик нь 21 цуврал бөгөөд Цондоолой охин болон түүний ишиг Цүндээлэй нарын адал явдлын тухай өгүүлнэ. Энэ бол сайхан сэтгэлтэй охины хот болон хөдөө дэх адал явдал, нүүдэлчин айл тэдний амьдралын хэв маягийг нүдээр үзэн танилцаж буй тухай нь юм. Тэр өөрийнхөө амьдралын ухаан болон ерөнхий мэдрэмжээрээ тулгарсан асуудал бүрт шийдэл олдог. Комик цуврал нь хүүхдүүдэд үнэ цэнтэй зан төлөв, ахмадыг хүндлэх, соёл болон байгалийн тухай үлгэрлэхээс гадна хүнд хэцүүг, асуудлуудыг даван туулж буй жирийн охин түүх дээр төвлөрдөг.

Reviews

There are no reviews yet.

Be the first to review ““ЦОНДООЛОЙ ЦҮНДЭЭЛЭЙ ХОЁР” 02 дугаар дэвтэр”