“ЦОНДООЛОЙ ЦҮНДЭЭЛЭЙ ХОЁР” 09 дүгээр дэвтэр

Гэр бүлд шинэ гишүүн нэмэгдэх нь ямар өөрчлөлтийг авчрах бол? Цондоолой удахгүй 1-р ангиа төгсөнө. Энэ жил түүний хувьд гайхалтай зүйлсээр дүүрэн байлаа. Гэхдээ хамгийн сонирхолтой хүлээлт үүсгэж буй туршлага гэвэл тэрээр том эгч болно. Хөөрхөн бяцхан дүүгээ хоног тоолон хүлээсэн түүнд юм бүхэн бодсон шиг нь байсангүй.  Бяцхан дүүд нь аав ээж нь хамаг анхаарлаа хандуулахаар, урьдын амьдралаа жаахан ч болов үгүйлнэ. Тэгээд бүр зарим тохиолдолд сэтгэлээр унана. Ядаж байхад Цондоолойгийн сургууль дээр түүнтэй холбоотой цуу яриа дэгджээ. Тэр юу байсан бол?

 

Танин мэдэхүй

  • Гэр бүлд шинэ гишүүн ирэхэд хэрхэн хүлээн авах вэ?
  • Хүүхэд төрүүлэхийн тулд ээж нар маш их ядардаг
  • Цэвэр агаартай байхын тулд олон мод тарих хэрэгтэй.
  • Эгч хүний үүрэг хариуцлага
  • Хүүхдэд нэр өгөх тухай мэдээлэл
  • Нялх хүүхэд анхаарал халамж ихээр шаарддаг
  • Буруутай зүйлдээ уучлалт гуйх ёстой
  • Хэргийн эзнийг барин илрүүлэв
  • Цуу яриа ямар хор уршигтай вэ?
Захиалах

“Цондоолой Цүндээлэй хоёр” комик нь 21 цуврал бөгөөд Цондоолой охин болон түүний ишиг Цүндээлэй нарын адал явдлын тухай өгүүлнэ. Энэ бол сайхан сэтгэлтэй охины хот болон хөдөө дэх адал явдал, нүүдэлчин айл тэдний амьдралын хэв маягийг нүдээр үзэн танилцаж буй тухай нь юм. Тэр өөрийнхөө амьдралын ухаан болон ерөнхий мэдрэмжээрээ тулгарсан асуудал бүрт шийдэл олдог. Комик цуврал нь хүүхдүүдэд үнэ цэнтэй зан төлөв, ахмадыг хүндлэх, соёл болон байгалийн тухай үлгэрлэхээс гадна хүнд хэцүүг, асуудлуудыг даван туулж буй жирийн охин түүх дээр төвлөрдөг.

Reviews

There are no reviews yet.

Be the first to review ““ЦОНДООЛОЙ ЦҮНДЭЭЛЭЙ ХОЁР” 09 дүгээр дэвтэр”