“ЦОНДООЛОЙ ЦҮНДЭЭЛЭЙ ХОЁР” 20 дугаар дэвтэр

Амьдралд гэнэтийн аз тохиодог. Гэхдээ зөв шударга хүнд үргэлж шагнал ирдэг юм. Хүн бүрд бас чадах зүйл бий. Авьяас чадвар дээр хичээл зүтгэл, хүсэл мөрөөдөл байвал амжилт үргэлж шагнадаг шүү. Үүнийг энэ дугаараас олж харж болох бөгөөд Цондоолойгийн шинэхэн танилуудад боломж олдох болно. Гэхдээ энэ жинхэнэ боломж эсэхийг уншаад үзээрэй. Харин Цүндээлэй Нарханыг дагуулаад хотын гэрлүүгээ явах болно. Хотын амьдралд Нархан хэр дасах бол.

Танин мэдэхүй

  • Эхлэл бүхэн хэцүү байдаг
  • Авьяасаа үргэлж тордож байгаарай
  • Хүн бүр өөр өөрийн гэсэн авьяастай
  • Шударга хүнд шагнал дандаа ирдэг
  • Бусдыг ашиглаж болохгүй
  • Бусдын эрх ашигт халдаагүй өөрийн эрх ашгийн төлөө зоригтой байх хэрэгтэй
Захиалах

“Цондоолой Цүндээлэй хоёр” комик нь 21 цуврал бөгөөд Цондоолой охин болон түүний ишиг Цүндээлэй нарын адал явдлын тухай өгүүлнэ. Энэ бол сайхан сэтгэлтэй охины хот болон хөдөө дэх адал явдал, нүүдэлчин айл тэдний амьдралын хэв маягийг нүдээр үзэн танилцаж буй тухай нь юм. Тэр өөрийнхөө амьдралын ухаан болон ерөнхий мэдрэмжээрээ тулгарсан асуудал бүрт шийдэл олдог. Комик цуврал нь хүүхдүүдэд үнэ цэнтэй зан төлөв, ахмадыг хүндлэх, соёл болон байгалийн тухай үлгэрлэхээс гадна хүнд хэцүүг, асуудлуудыг даван туулж буй жирийн охин түүх дээр төвлөрдөг.

Reviews

There are no reviews yet.

Be the first to review ““ЦОНДООЛОЙ ЦҮНДЭЭЛЭЙ ХОЁР” 20 дугаар дэвтэр”