“ЦОНДООЛОЙ ЦҮНДЭЭЛЭЙ ХОЁР” 08 дугаар дэвтэр

Хүмүүс хэн нэгэн алга болох юм бол цагдаа болон  хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ханддаг. Цагдаа нар хамаг хүчээ дайчлан хайдаг бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл хүмүүст мэдээлж сураг гаргана. Цүндээлэйг хайж буй зарыг сайхан сэтгэлт хүмүүс нэгэндээ дуулгасаар байдаг. Гэхдээ цагаан ишгийг хайж байхад хүмүүс бор ишгийг хэрхэн анзаарах билээ дээ. Энэ байдал эрлийг нэлээд төөрүүлнэ. Муу санаатны балаг гэж үүнийг л хэлнэ дээ.  Цондоолой Цүндээлэй 2 уулзах болов уу?

Танин мэдэхүй

  • Олсон мэдээллээ хэрэгтэй цагт нь хэрэгтэй хүнд нь хүргэх
  • Ажигч гярхай байдал
  • Төөрөгдлөөс гарах
  • Харилцааны зөрчил
  • Муу санаатай хүмүүсийг барьж авах арга
  • Мэдээллийг түргэн шуурхай хүргэж дараагийн арга хэмжээг авах
  • Хорон муу санаатнууд баригдах цаг заавал ирдэг
  • Муу хүмүүсийг бүгд жигшдэг
  • Хууль бол хамгийн хүчирхэг зүйл юм
Захиалах

“Цондоолой Цүндээлэй хоёр” комик нь 21 цуврал бөгөөд Цондоолой охин болон түүний ишиг Цүндээлэй нарын адал явдлын тухай өгүүлнэ. Энэ бол сайхан сэтгэлтэй охины хот болон хөдөө дэх адал явдал, нүүдэлчин айл тэдний амьдралын хэв маягийг нүдээр үзэн танилцаж буй тухай нь юм. Тэр өөрийнхөө амьдралын ухаан болон ерөнхий мэдрэмжээрээ тулгарсан асуудал бүрт шийдэл олдог. Комик цуврал нь хүүхдүүдэд үнэ цэнтэй зан төлөв, ахмадыг хүндлэх, соёл болон байгалийн тухай үлгэрлэхээс гадна хүнд хэцүүг, асуудлуудыг даван туулж буй жирийн охин түүх дээр төвлөрдөг.

Reviews

There are no reviews yet.

Be the first to review ““ЦОНДООЛОЙ ЦҮНДЭЭЛЭЙ ХОЁР” 08 дугаар дэвтэр”