“ЦОНДООЛОЙ ЦҮНДЭЭЛЭЙ ХОЁР” 04 дүгээр дэвтэр

Хот хөдөөгийн ялгаа арилсан гэж бодтол үгүй ээ. Цондоолой сургуулийн сурагч болоод хичээлдээ мэрийх хэрэгтэй. Харин түүнийг дагаад хотод ирсэн Цүндээлэйд юм бүхэн сонин байв. Цондоолойн нохой Томми Цүндээлэйд үнэхээр найрсаг хандаж байгаа. Анхандаа нэлээн таарамжгүй байсан тэд одоо маш сайн найзууд болсон. Гэхдээ хөдөөний бяцхан ишгийг их хотод аюул үргэлж отсоор. Гудамжны муур, сахилгагүй хүүхдүүд Цүндээлэйд хэрхэн хандах нь сонин. Гудамжны муураас Томми Цүндээлэйг үргэлж хамгаалах хэдий ч өөрийн хувийн амьдралдаа анхаараад бяцхан найзаа түр умартлаа. Энэ хооронд харин юу болсон бол….

 

Танин мэдэхүй

  • Шинэ нөхцөл байдалд дасах чадвар
  • Зөв цагт нь өгөх урам зориг, магтаалын үнэ цэн
  • Замын хөдөлгөөний дүрэм, замын тэмдэг, тэмдэглэгээ
  • Үерхэл нөхөрлөл, хамтын ажиллагаа
  • 9 дүгээр сарын 1. Хичээлийн шинэ жил
  • Итгэл найдвараа алдах
  • Сайн найзаа олох
  • Ахмад хүмүүсийн захиас, сургаалыг дагах
  • Айлган сүрдүүлэлт
  • Уучлалт гуйх чадвар
  • Авьяас чадвараа нээн илрүүлэх, хөгжүүлэх
Захиалах

“Цондоолой Цүндээлэй хоёр” комик нь 21 цуврал бөгөөд Цондоолой охин болон түүний ишиг Цүндээлэй нарын адал явдлын тухай өгүүлнэ. Энэ бол сайхан сэтгэлтэй охины хот болон хөдөө дэх адал явдал, нүүдэлчин айл тэдний амьдралын хэв маягийг нүдээр үзэн танилцаж буй тухай нь юм. Тэр өөрийнхөө амьдралын ухаан болон ерөнхий мэдрэмжээрээ тулгарсан асуудал бүрт шийдэл олдог. Комик цуврал нь хүүхдүүдэд үнэ цэнтэй зан төлөв, ахмадыг хүндлэх, соёл болон байгалийн тухай үлгэрлэхээс гадна хүнд хэцүүг, асуудлуудыг даван туулж буй жирийн охин түүх дээр төвлөрдөг.

Reviews

There are no reviews yet.

Be the first to review ““ЦОНДООЛОЙ ЦҮНДЭЭЛЭЙ ХОЁР” 04 дүгээр дэвтэр”