“ЦОНДООЛОЙ ЦҮНДЭЭЛЭЙ ХОЁР” 12 дугаар дэвтэр

Үзэсгэлэнт эх дэлхий, байгалийн баялгаа хайрлан хамгаалах нь хүн бүрийн хувьд үүрэх ёстой хариуцлага. Алтыг буруу аргаар гарган авах нь хожим асар том уршгийг дагуулдаг. Цоглог Цондоолой Анхаа хэмээх адтай хэрсүү найзтай болно. Харин Анхаагийн аав нь алтны уурхайн эзэн бөгөөд химийн арга ашиглан нутгийн хөрсийг бохирдуулна. Түүний үр дагавар нь хойч ирээдүйд хэрхэн нөлөөлж болох тухай түүх энэ дугаарт гарах болно. Алт бол амьдралын утга учир биш юм.

Танин мэдэхүй

  • Цагаан идээ үнэхээр ашиг тустай
  • Байгаль дэлхий нууцтай
  • Цэвэр агаарт амрах амралт
  • Шударга бус ажлын санал
  • Мал, амьтанд тусламж үзүүлэх
  • Олны хүч оломгүй далай
  • Байгалийн эмчлэх арга
  • Башир аргыг хүмүүст тулгах
  • Буруугаа хүлээж, гэмшсэн аав
  • Алтны уурхайн хор хөнөөл
  • Найз нөхдөөсөө тусламж хүсэх
Захиалах

“Цондоолой Цүндээлэй хоёр” комик нь 21 цуврал бөгөөд Цондоолой охин болон түүний ишиг Цүндээлэй нарын адал явдлын тухай өгүүлнэ. Энэ бол сайхан сэтгэлтэй охины хот болон хөдөө дэх адал явдал, нүүдэлчин айл тэдний амьдралын хэв маягийг нүдээр үзэн танилцаж буй тухай нь юм. Тэр өөрийнхөө амьдралын ухаан болон ерөнхий мэдрэмжээрээ тулгарсан асуудал бүрт шийдэл олдог. Комик цуврал нь хүүхдүүдэд үнэ цэнтэй зан төлөв, ахмадыг хүндлэх, соёл болон байгалийн тухай үлгэрлэхээс гадна хүнд хэцүүг, асуудлуудыг даван туулж буй жирийн охин түүх дээр төвлөрдөг.

Reviews

There are no reviews yet.

Be the first to review ““ЦОНДООЛОЙ ЦҮНДЭЭЛЭЙ ХОЁР” 12 дугаар дэвтэр”