“ДИНЗА” 25 дугаар дэвтэр

Найзлах явцад муудах тохиолдол бишгүй гарна. Энэ удаад Жижгээ Динза 2 үл ойлголцлоо. Тэд эвлэрч чадах болов уу? Жижгээгийн шинэ дүр төрх та нарт таалагдах болов уу?  Охид Жижгээд нүд унагаад л … манай Жижгээ од болжээ. Гэхдээ үндсэн зорилгоо умартаагүй гэж найдъя. Эв түнжин хагарсан учир манай 2 баатрын хүч их суларчээ. Мэдээж муу сүнснүүд үүнийг андахгүй.

Танин мэдэхүй

  • Од болох үед хүмүүс биеэ тоож эхэлдэг, гэхдээ сэтгэлээ удирдаж, зөв ухаанаа авч үлдэх ёстой
  • Хүмүүс танд итгэж байна гэдэг харилцаагаа авч үлдэх найдлага юм
  • Муу санаатны явуулгад нөхөд эв эвдэрдэг
  • Эв эвдэрвэл  мундаг хүн ч хүчгүй болдог
Захиалах
Ангилал:

ДИНЗА КОМИК ЦУВРАЛ
Динза комик нь 46 цувралаас бүтэх бөгөөд бүх л хэцүү бараг боломжгүй нөхцөл байдлуудыг эр зориг, хурц ухаанаараа даван гардаг Жижгээ хүү болон түүний динозавр Динза нарын тухай өгүүлдэг. Одоо цагийн муу хүчнүүдтэй тэмцэхийн тулд Жижгээ Динза нар өнгөрсөн цаг хугацаа руу аялж, өнгөрсөн дэх алдаануудыг зассанаар ирээдүйд хүн төрөлхтнийг авардаг. Тэдний түүх сая сая жилийн тэртээх өнгөрснөөс одоог хүртэлх цагийг дамнан өрнөнө. Шинэ цувралууд ерөнхийдөө эртний соёл иргэншил, дэлхийн түүх, сансар огторгуй, ертөнцийн бодит байдлыг багтаах юм.

Reviews

There are no reviews yet.

Be the first to review ““ДИНЗА” 25 дугаар дэвтэр”