ДИНЗА КОМИК ЦУВРАЛ
Динза комик нь 46 цувралаас бүтэх бөгөөд бүх л хэцүү бараг боломжгүй нөхцөл байдлуудыг эр зориг, хурц ухаанаараа даван гардаг Жижгээ хүү болон түүний динозавр Динза нарын тухай өгүүлдэг. Одоо цагийн муу хүчнүүдтэй тэмцэхийн тулд Жижгээ Динза нар өнгөрсөн цаг хугацаа руу аялж, өнгөрсөн дэх алдаануудыг зассанаар ирээдүйд хүн төрөлхтнийг авардаг. Тэдний түүх сая сая жилийн тэртээх өнгөрснөөс одоог хүртэлх цагийг дамнан өрнөнө. Шинэ цувралууд ерөнхийдөө эртний соёл иргэншил, дэлхийн түүх, сансар огторгуй, ертөнцийн бодит байдлыг багтаах юм.
“ДИНЗА” 44 дүгээр дэвтэр
Ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүй хорон сүнснүүдийн хаан, хатан хоёр дэлхийг эзлэх шилдэг ганц санаагаа хэрэгжүүлэхээр боллоо. Тэдний хорон санааг таслан зогсоох аргыг 200 наст удган эмээ Жижгээ, Динза хоёрт хэлэх ёстой. Тэр ямар арга вэ?
Танин мэдэхүй
- Сайн муу хоёр зэрэгцэн оршдог
- Хүний итгэл бишрэл, үнэмшил хүнийг хурцалж, өрдөж байдаг.
- Муу санаатнаас ухаалаг нэгнийг нуух нь бүх цагт үед байсаар ирсэн
- Ардчилсан хувьсгалын тухай