“ДИНЗА” 26 дугаар дэвтэр

Муу  бүхэн олон нүүртэй, олон дүрд хувирч чаддаг. Мэдээж шидэт сахиусны хүчийг дайсан өөртөө авчихвал даян дэлхийд юу тохиолдох бол. Үүний эсрэг л баатрууд маань сонгогдсон. Хэдий салсан ч эргэн нэгдэхээр хичээж буй тэднийг тэнгэр ивээх болтугай.

Танин мэдэхүй

  • Хүчтэний дэргэд хүчгүй нь буруутдаг
  • Мухардалд орох үе тохиолддог, энэ үед тайвнаар нөхцөл байдлыг тунгаах ёстой
  • Бодит байдлыг үнэлээд зөв гэж бодсон алхмаа хийж сураарай
  • Чингүнжав гэж хэн бэ?
Захиалах
Ангилал:

ДИНЗА КОМИК ЦУВРАЛ
Динза комик нь 46 цувралаас бүтэх бөгөөд бүх л хэцүү бараг боломжгүй нөхцөл байдлуудыг эр зориг, хурц ухаанаараа даван гардаг Жижгээ хүү болон түүний динозавр Динза нарын тухай өгүүлдэг. Одоо цагийн муу хүчнүүдтэй тэмцэхийн тулд Жижгээ Динза нар өнгөрсөн цаг хугацаа руу аялж, өнгөрсөн дэх алдаануудыг зассанаар ирээдүйд хүн төрөлхтнийг авардаг. Тэдний түүх сая сая жилийн тэртээх өнгөрснөөс одоог хүртэлх цагийг дамнан өрнөнө. Шинэ цувралууд ерөнхийдөө эртний соёл иргэншил, дэлхийн түүх, сансар огторгуй, ертөнцийн бодит байдлыг багтаах юм.

Reviews

There are no reviews yet.

Be the first to review ““ДИНЗА” 26 дугаар дэвтэр”