“Цондоолой Цүндээлэй хоёр” комик нь 21 цуврал бөгөөд Цондоолой охин болон түүний ишиг Цүндээлэй нарын адал явдлын тухай өгүүлнэ. Энэ бол сайхан сэтгэлтэй охины хот болон хөдөө дэх адал явдал, нүүдэлчин айл тэдний амьдралын хэв маягийг нүдээр үзэн танилцаж буй тухай нь юм. Тэр өөрийнхөө амьдралын ухаан болон ерөнхий мэдрэмжээрээ тулгарсан асуудал бүрт шийдэл олдог. Комик цуврал нь хүүхдүүдэд үнэ цэнтэй зан төлөв, ахмадыг хүндлэх, соёл болон байгалийн тухай үлгэрлэхээс гадна хүнд хэцүүг, асуудлуудыг даван туулж буй жирийн охин түүх дээр төвлөрдөг.
“ЦОНДООЛОЙ ЦҮНДЭЭЛЭЙ ХОЁР” 01 дүгээр дэвтэр
Их хотын хэрсүү охин Цолмон хөдөө байдаг эмээ өвөөгийндөө нэг жилийн хугацаатай амьдрах болдог. Уйтгартай байх болов уу? гэсэн бодол түүнд байлаа. Хөдөөнийхөн түүнийг өхөөрдөн ЦОНДООЛОЙ гэж нэрлэнэ. Ийнхүү ЦОНДООЛОЙГИЙН түүх эхэлнэ. Хотын сэлүүхэн байрандаа Томми нохойтойгоо нөхөрлөж өссөн тэрээр үе үе найзуудаа санагалзана. Гэхдээ ЦҮНДЭЭЛЭЙ хэмээх сахилгагүй ишиг түүний уйтгарыг үргээж орхино. Хөөрхөн ишиг хот хөдөөний хүүхдийн үзэл бодлыг зөрчилдөөн энэхүү зохиолд тусгагдах бөгөөд байгалийн аюулыг давж, баатарлаг үйлс бүтээж, жинхэнэ нөхөрлөлийн үнэ цэнийг мэдрэх гээд адал явдлаар тасрахгүй. Хотын хөгжил дэвшилд өссөн эрх танхи охин хөдөөний бор амьдралд дасах болов уу, юу гэж бодож байна вэ?
Танин мэдэхүй
- Хүн байгальтай салшгүй холбоотой
- Шинэ мэдээллээр шинэ төсөөллийг бий болгох сэтгэлгээ
- Өөрийн зорилгыг товч бөгөөд тодорхой илэрхийлэх
- Монгол уламжлал, соёлын өв, мэндлэх хүндлэх ёс
- Биеэ зөв авч явах
- Бүх зүйлс цаг хугацаатай
- Үгийн үнэ цэнийг мэдрэх
- Буруугүй атлаа буруутгагдах тохиолдол бий
- Тусч өгөөмөр сэтгэл үргэлж сайхныг авчирна
You must be logged in to post a review.
Reviews
There are no reviews yet.