“ЦОНДООЛОЙ ЦҮНДЭЭЛЭЙ ХОЁР” 03 дугаар дэвтэр

Эх дэлхий эргэх дөрвөн улиралтай. Харин өвлийн дараа цухуйсан ягаахан яргуй урин дулааныг авчирдаг. Монгол Улсын эрс тэс хүйтэн улиралд малчин түмэн дасан зохицож амьдардаг. Цаг хугацаа гэдэг үнэн болоод үнэлшгүй зүйл юм. Ирсэн бүхэн буцдаг жамтай шиг Цондоолой одоо хотын гэрлүүгээ буцах цаг нь болжээ. Хөдөө нутагт жилийн турш байсан Цондоолой олон зүйл сурсан нь дамжиггүй. Гэхдээ дүрсгүй ишиг Цүндээлэй нь дандаа л сахилгагүйтэж байдаг. Нөхөрлөл хэзээ ч бууж өгдөггүй. Хотын байр руугаа ишгээ аваад явахыг Цондоолойгийн аав ээж нь зөвшөөрөх болов уу? Тэгээд бүр Цондоолой охин ирэх намар сургуульд орно. Тэр үед ишгийг хэн харах нь хамгийн сонирхолтой.

Танин мэдэхүй

  • Битүүлэх ёс, уламжлал
  • Цэвэр цэмцгэр байдал үргэлж хэрэгтэй
  • Байгаль дэлхийдээ сүсэглэх
  • Цаг хугацаа бүхнийг шийддэг
  • Нялх төлүүдийг нярай хүүхэд шиг асрах ёстой
  • Хургаа голсон эхийг тойглон уяраах
  • Гэр бүлийн халуун дулаан сэтгэл, хайр
  • Монголын уламжлалт тоглоом наадгай
  • Дурсамжаа нандигнах

 

Захиалах

“Цондоолой Цүндээлэй хоёр” комик нь 21 цуврал бөгөөд Цондоолой охин болон түүний ишиг Цүндээлэй нарын адал явдлын тухай өгүүлнэ. Энэ бол сайхан сэтгэлтэй охины хот болон хөдөө дэх адал явдал, нүүдэлчин айл тэдний амьдралын хэв маягийг нүдээр үзэн танилцаж буй тухай нь юм. Тэр өөрийнхөө амьдралын ухаан болон ерөнхий мэдрэмжээрээ тулгарсан асуудал бүрт шийдэл олдог. Комик цуврал нь хүүхдүүдэд үнэ цэнтэй зан төлөв, ахмадыг хүндлэх, соёл болон байгалийн тухай үлгэрлэхээс гадна хүнд хэцүүг, асуудлуудыг даван туулж буй жирийн охин түүх дээр төвлөрдөг.

Reviews

There are no reviews yet.

Be the first to review ““ЦОНДООЛОЙ ЦҮНДЭЭЛЭЙ ХОЁР” 03 дугаар дэвтэр”