ДИНЗА КОМИК ЦУВРАЛ
Динза комик нь 46 цувралаас бүтэх бөгөөд бүх л хэцүү бараг боломжгүй нөхцөл байдлуудыг эр зориг, хурц ухаанаараа даван гардаг Жижгээ хүү болон түүний динозавр Динза нарын тухай өгүүлдэг. Одоо цагийн муу хүчнүүдтэй тэмцэхийн тулд Жижгээ Динза нар өнгөрсөн цаг хугацаа руу аялж, өнгөрсөн дэх алдаануудыг зассанаар ирээдүйд хүн төрөлхтнийг авардаг. Тэдний түүх сая сая жилийн тэртээх өнгөрснөөс одоог хүртэлх цагийг дамнан өрнөнө. Шинэ цувралууд ерөнхийдөө эртний соёл иргэншил, дэлхийн түүх, сансар огторгуй, ертөнцийн бодит байдлыг багтаах юм.
“ДИНЗА” 28 дугаар дэвтэр
Муу санаатнууд зорилгоо хэрэгжүүлэх гэж ЭРХ МЭДЭЛТЭН-ийг ашигладаг. Эрх мэдэлтэй хүн давуу талтай учир хэн нэгнийг хэлмэгдүүлэх бас хүндрэл учруулах боломжтой юм. Тийм болохоор бяцхан 2 баатарт маань хүндхэн сорилт тулгарах нь тэр. Магадгүй их аялал тэднийг цуцааж байж мэднэ.
Танин мэдэхүй
- Нөхөрлөл уучлал дээр тогтдог
- Муу санаатнууд эрх мэдэлд хүрч болохгүй
- Хохирол амсахаас өмнө таслан зогсоох шударга зоригтой байх ёстой
- Хэлмэгдүүлэлт гэдэг хамгийн онцгой зүйлсийн нэг
- Улсын нийслэл гэж юу вэ?
You must be logged in to post a review.
Reviews
There are no reviews yet.