“Цондоолой Цүндээлэй хоёр” комик нь 21 цуврал бөгөөд Цондоолой охин болон түүний ишиг Цүндээлэй нарын адал явдлын тухай өгүүлнэ. Энэ бол сайхан сэтгэлтэй охины хот болон хөдөө дэх адал явдал, нүүдэлчин айл тэдний амьдралын хэв маягийг нүдээр үзэн танилцаж буй тухай нь юм. Тэр өөрийнхөө амьдралын ухаан болон ерөнхий мэдрэмжээрээ тулгарсан асуудал бүрт шийдэл олдог. Комик цуврал нь хүүхдүүдэд үнэ цэнтэй зан төлөв, ахмадыг хүндлэх, соёл болон байгалийн тухай үлгэрлэхээс гадна хүнд хэцүүг, асуудлуудыг даван туулж буй жирийн охин түүх дээр төвлөрдөг.
“ЦОНДООЛОЙ ЦҮНДЭЭЛЭЙ ХОЁР” 18 дугаар дэвтэр
Бидэнд аав ээж харж хандах хүн байгаа. Гэтэл зарим хүүхдэд аав ээж байдаггүй. Өнчин үлдсэн хүүхдүүдийг хайрлаж хамтдаа өсөн торних ёстой. Учир нь бид нэг л нийгэмд амьдарч буй. Цондоолойгийн шинэхэн танилууд энэ удаагийн дугаарыг чимлээ. Харин Цүндээлэйгийн Хөвсгөлийг зорьсон аюултай аялал нь үргэлжилсээр.
Танин мэдэхүй
- Өнчин хүүхдүүд бол бидэнтэй адилхан хүүхдүүд
- Хүн бүрийн амьдралын хэв маяг өөр
- Олуулаа нэгнийгээ дээрэлхэх нь туйлын муу
- Зөв өрсөлдөх чадвар бүгдэд байх ёстой
You must be logged in to post a review.
Reviews
There are no reviews yet.