“ЦОНДООЛОЙ ЦҮНДЭЭЛЭЙ ХОЁР” 21 дүгээр дэвтэр

Хүн бүрд өөрийн гэсэн мөрөөдөл байдаг. Цондоолойгийн мөрөөдлийг чи мэдмээр байна уу? Сайн жүжигчин болох юм болов уу, эсвэл өндрөөс өндөрт дүүлэн нисэх юм болов уу? Ямартай ч Цондоолой мөрөөдлөө энэ удаад биелүүлсэн. Мэдээж түр хугацаанд хол байсан хоёр найз эргэн уулзаж бөөн аз жаргал болох нь  гарцаагүй. Сониноос Цүндээлэй Цондоолойд нэгэн санаанд оромгүй бэлгийг өгсөн нь Цондоолойг үнэхээр гайхшируулсан шүү.

Танин мэдэхүй

  • Мөрөөдлөө битгий мартаарай
  • Бэлэг сонирхолтой байхдаа хамгийн гоё
  • Чин сэтгэлээсээ хүссэн бүхэн биелдэг
  • Түр салсан ч эргээд учирдаг
Захиалах

“Цондоолой Цүндээлэй хоёр” комик нь 21 цуврал бөгөөд Цондоолой охин болон түүний ишиг Цүндээлэй нарын адал явдлын тухай өгүүлнэ. Энэ бол сайхан сэтгэлтэй охины хот болон хөдөө дэх адал явдал, нүүдэлчин айл тэдний амьдралын хэв маягийг нүдээр үзэн танилцаж буй тухай нь юм. Тэр өөрийнхөө амьдралын ухаан болон ерөнхий мэдрэмжээрээ тулгарсан асуудал бүрт шийдэл олдог. Комик цуврал нь хүүхдүүдэд үнэ цэнтэй зан төлөв, ахмадыг хүндлэх, соёл болон байгалийн тухай үлгэрлэхээс гадна хүнд хэцүүг, асуудлуудыг даван туулж буй жирийн охин түүх дээр төвлөрдөг.

Reviews

There are no reviews yet.

Be the first to review ““ЦОНДООЛОЙ ЦҮНДЭЭЛЭЙ ХОЁР” 21 дүгээр дэвтэр”