ДИНЗА КОМИК ЦУВРАЛ
Динза комик нь 46 цувралаас бүтэх бөгөөд бүх л хэцүү бараг боломжгүй нөхцөл байдлуудыг эр зориг, хурц ухаанаараа даван гардаг Жижгээ хүү болон түүний динозавр Динза нарын тухай өгүүлдэг. Одоо цагийн муу хүчнүүдтэй тэмцэхийн тулд Жижгээ Динза нар өнгөрсөн цаг хугацаа руу аялж, өнгөрсөн дэх алдаануудыг зассанаар ирээдүйд хүн төрөлхтнийг авардаг. Тэдний түүх сая сая жилийн тэртээх өнгөрснөөс одоог хүртэлх цагийг дамнан өрнөнө. Шинэ цувралууд ерөнхийдөө эртний соёл иргэншил, дэлхийн түүх, сансар огторгуй, ертөнцийн бодит байдлыг багтаах юм.

  • “ДИНЗА” 01 дугаар дэвтэр

    Улаанбаатар хотын нэгэн сургуулийн сурагч Жижгээ хүү хичээлдээ гүйж  явах замдаа сургуулийн танхай жаалуудад баригдан өвөөгөөсөө өвлөгдөн үлдсэн чулуун сахиусаа булаалгана.  Танхай жаалууд цүнхийг нь…
  • “ДИНЗА” 02 дугаар дэвтэр

    Шинэхэн найз Динза нь багагүй төвөг тарьдаг дураараа ч аливаа зүйлийг сурч танин мэдэх онцгой авьяас чадвартай нь Жижгээг улам гайхшируулна. Нэг өдрийн дотор уншиж…
  • “ДИНЗА” 03 дугаар дэвтэр

    Динза, Жижгээ хоёрыг хувь тавилангийн нэгэн том сорилт хүлээж байна. Аюулт өвчин хэзээ ч мэдэгдэлгүй хаалга тогшдог. Жижгээгийн ээж өвдөж энэ үйл явдал Жижгээд маш…
  • “ДИНЗА” 04 дүгээр дэвтэр

    Найздаа туслахаар алс холын Хөвсгөл далайн хойд хязгаарт орших их тайгын гүнд амьдран суугч 200 наст шидтэн эмээ рүү явсан Динзагийн замд муу сүнснүүд тааралдах…
  • “ДИНЗА” 05 дугаар дэвтэр

    Аав бол гэрийн ноён нуруу. Аав хэрвээ ажилгүй болчихвол олон асуудал тулгарна. Жижгээгийн ээж өвчтэй, аав харин ажлаасаа халагджээ. Энэ бэрх үед Динза эргэн ирлээ.…
  • “ДИНЗА” 06 дугаар дэвтэр

    Үлэг гүрвэлийн эрин үеэс ирсэн тэд муу сүнснүүдээс хайртай бүхнээ хамгаалж чадлаа. Гэхдээ энэ бол дөнгөж эхлэл л байж. Муу сүнснүүд Жижгээгийн гэр бүл төдийгүй…
  • “ДИНЗА” 07 дугаар дэвтэр

    Бидний одоогийн амьдарч байгаа энэ үе хүртэл дэлхий ямар их зүйлсийг туулж өнгөрүүлсэн бол. Шидэт сахиус тэднийг зэрлэг омогт аваачна. Хэл мэдэхгүй байх туйлын хэцүүг…
  • “ДИНЗА” 08 дугаар дэвтэр

    Хэдий аялах дуртай байсан ч төрсөн гэр бол хамгийн тухтай газар юм. Гэртээ эргэн ирсэн ч байдал тийм ч сайн бус хэвээр л байна. Жижгээгийн…
  • “ДИНЗА” 09 дүгээр дэвтэр 

    Хоёр найзыг салгах гэсэн муу үйлийг Хорон санаатнууд хэрэгжүүлсээр. Харин тэдний энэ удаагийн дайралтад Хонгороо гэх охин өртөх нь тэр. Манай Динза Хонгороод маш сайн…
  • “ДИНЗА” 10 дугаар дэвтэр

    Хамгийн аюулт хар шидтэн энэ дугаарт гарч ирэх болно. Хэрвээ шидэт сахиус муу санаатны гарт орвол хүн төрөлхтөн тэр чигээрээ аюулд орох болно. Гэхдээ л…
  • “ДИНЗА” 11 дүгээр дэвтэр

    Бид яагаад морьтон МОНГОЛ вэ? Модун Шаньюйгийн цэргүүд үнэхээр сүрдэм байсан гэдгийг мэдэх үү. Хоёр баатарт маань ээжит сорилт тулгарлаа. Хорон санаатнууд энэ цаг үеийн…
  • “ДИНЗА” 12 дугаар дэвтэр

    Биеийн хүчээр арвыг ялахад, ухааны хүчээр зууг ялдаг учиртай. Ухаан сийрэг 2 найз маань энэ удаад түүхэн дайнд их том гавьяа байгууллаа. Мэргэн ухаант Модун…